Төрийнхөө сэнтийг ажихуй

: 154 өдрийн өмнө / 2018-07-16 09:13:03

Наадам аятайхан сайхан болж өнгөрлөө. Хүмүүсийн урам овоо байлаа. Сургамж ч бишгүй үлдээлээ. Монголчууд хоймороо ихэд хүндлэн дээдэлдэг. Хамгийн эрхэм хүмүүсээ дээшээ суу гэж найр тавьдаг, урьдаг залдаг ёс жудагтай. Заагдаагүй хууль. Энэ удаагийн баяр наадмын хоймор нэг л чийр муутай, ханхай хоосон харагдлаа. Төр, засгийн гурван тэргүүн, за тэгэсхийгээд мэр сэрхэн харагдана. Нөгөөх УИХ-ын эрхэм гишүүд, сайд, дарга нарын суудал хов хоосон ярайж байв. Сандлын ард цаас ярайх нь тэдний нэрс юм байлгүй. Суудал ерөөс их юм хэлдэг. Та гурав суудал дутуу суух ёстой л бол гурван суудал доошоо суух ёстой, та гурван суудал дээшээ суух зиндаатай бол түнийгээ эзлэх хэрэгтэй. Суудал дайрдаг өвчтнүүд бий. Дээдсүүд маань суудлаас болж маргалдаж, тулаанд орж байсан гунигт түүх буй.

Энэ хоосон сандалууд юу хэлнэ вэ? Манай төр засгийн эв нэгдэл, царай зүс ийм л байна гэдгийг дохионы хэлээр, дохионы харилцаагаар түмэн олондоо хэлээд авлаа. Энэ хоосон орон зайн цаана үзэл ядалт, хорсол занал, атаа жөтөө, ихэрхэл цамаархал,хуйвалдаан, улстөржилт харагдана бус уу? Ерөөс Ардын намыг төр барьж байхад ардчилалынхан очдоггүй, ардчилынхан барьж байхад ардын намынхан очдоггүй жихүүн хандлага мэдрэгдээд байдаг нь "Там там гэвч, тамтагггүй явбал там тэр өөрөө" гэдэг мэргэн үгс санагдана . "Хүйтэн сэнтий" хэмээх Бавуугийн Лхагвасүрэн гуайн эмгэнэлт жүжиг санаанд буув. Доогуур баясалдан бужигнаж байхад, үүлэн дээрх Төрийн сэнтий суудалд жавар хургаж, үүл манан хөшиглөж, салхи шуурга сүнгэнэж байх шиг санагдав.

Хэрвээ дээдсүүд бие биеэ хялайж хардаг, үзэн яддаг суудал сэнтийгээ эзэлж чаддаггүй юм бол хэлэх үгтэй, хийсэн гавьяатай буурал ахмадууд, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах, боловсрол, урлаг соёл, спорт, малчид, хөдөлмөрийн төлөөлөл болсон алдар цуутнууд, соён гэгээрүүлэгчид, шашны зүтгэлтнүүд, нэртэй бизнесүүд, авьяаслаг сурагч хүүхдүүд, нэр төртэй залуус гээд энэ цагийн нүүр царай болсон тэр эрхэмүүдээ урьж суулгая л даа. Харин улс төр хөөцөлдөгчдөд, увайгүйчүүдэд, хоёр нүүртэнгүүдэд олдохгүй суудал байх ёстой. За тэгдэггүй юмаа гэхэд наадмын үеэр гавьяат, баатар бологсодоо ч урьж болох л юм шүү дээ.

До.Цэнджав
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
153 өдрийн өмнө / 202.179.25.58

Тийм шүү. Төрийнхөө баяр наадам, ёслолын арга хэмжээний урилга зарлагыг хүндэтгэдэггүй түшээд бол улс, нийгэм, ард түмнийхээ төлөө сэтгэлгүй л гэдгийн илэрхийлэл. Заавал тэд тэнд залрах албагүй Төр түмэндээ хийсэн бүтээсэн зүйлтэй ахмадуудаа урьж залж байвал илүү хүндэтгэл байх болов уу.

з
153 өдрийн өмнө / 27.123.214.95

зөв цэнгэлдэхэд орох билет олдохгүй байхад хоосон суудал хадгалаад яах вэ

Zochin
153 өдрийн өмнө / 64.119.19.95

Enkhbayar shig deel emsdeggyu yumaa gehed arai gegeeleg engetei deel emsej ard tumnee hundelj bolsongui yu ene ERenhiilegch, darga nar, ard tumen chin baidgaaraa goyod ochdog yum shuu dee, Mori uyachdaas dor huvtsastai baikh gej darga nar min

Зочин
153 өдрийн өмнө / 202.9.41.62

м.энхболд хийморь лундаагүй, төрд орон зайгүй болсон нь илт харагдаж байсан ерөнхийлөгчийн хувьд ирэх жилээс дээлээ солих биз хэт энгийн байж бас болохгүй харагдаад байна ерөнхий сайдын тухайд боломжийн санагдсан

Тийм ээ
153 өдрийн өмнө / 124.158.95.138

Наадмын нээлт сайхан болсон. Их утга агууллагатай сайхан бүтээл төгс үзүүлэх гээд хичээсэн байна. Наадмын индэр буюу төрийн түшээдийн дээлний өнгө хардуу, төрийн түшээ гишүүд ард түмнээ доорд үзэж ёслолын болоод наадмын үйл ажиллагаанд ач холбогдол өгөхгүй төр дотроо хагралтай эв нэгдэлгүй нь харагдлаа. Яаж ч хичээгээд энэ төр бидний төлөө юу ч хийж чадахгүй нь энэхүү нээлтийн үйл ажиллагаанаас харагдаж байна. Ямар ч сахилга хариуцлага алга тэр ард нь байгаа бололтой жаахан зулдаах нар бохь жажилсан утсаар дүрсээ авч рекламдсан ямар ч сахилга бат алгаа. Ард түмэн маань бөхөө үзэхийг хүсэхээ больсон нь бөхийн өргөөнөө бөхчүүд нь талцан бие биенээ барьж идэх нь холгүй маргалдан хэлэлцдэг, ялсан бөхөө нутаг довийн ялгаа гаргаж байгаа энэхүү байдал нь ёстой таалагдахгүй байнаа. Хатуу сахилга бат нарийн шаардлага байхгүй хөлөөрөө толгой толгойгоороо хөл хийж их зан гаргасан төрийн эрхэм гишүүд одоо хэн бэ. Ард түмний хүндэтгэх хүндэтгэл даанч алга,

Аргагүй ш дээ
154 өдрийн өмнө / 103.57.93.199

Хөөрхий М.Энхболд эх орныхоо төлөө эргэцүүлж бодохоор яаж аятай байхв дээ. Ёс ёмбогор,төр төмбөгөр гэж л сууж байгаа ш дээ. Ахуйн хулгайгаар амьдарах заяа төөрөг замаа эхэлж дэлхийд зартай мафийн явдлаар төрийг рекэтлэх ямар хэцүү,муухайг үгээр илэрхийлэхэд бэрх ээ.ээр ньэх орноо батлан хамгаалах гэх сайхан нэрээр яавал эрдэнэт хүний амийг үтэр түргэн тонилгож болохыг жинхэнэ сонгодог утгаар нь сурсан гэх 2 нөхөр ард түмнээ амаглан жагалантай байлгаад төр улсаа мандуулаад явна гэхэд нэн бэрххүй яа. Ярбайх ч багадах аа

зочин
154 өдрийн өмнө / 66.181.184.14

МИ овогтон ямар яравгар харагднам бэ,,,,,наадам болж байгааг мэдэж байгаа юм болов уу,,,,,,,ХҮрэлсүх ,МИ овогт хоёр кинонд гардаг шиг Барон ,,Хатанбаатар 2 шиг бие бие рүүгээ хялайж суух юм даа,,,,,,,,,,,60 тэрбум төгрөг нь багадсан юм биш үү,,,,,,,,,,,,,,

.
154 өдрийн өмнө / 202.9.42.1

Ерөнхийлөгчийн хувцас аятайхан харагдсангүй. Малгай нь томдчихсон юм шиг. Хэт ганган бус,хэт энгийн бус аятайхан хувцасламаар юм. Бие чөтгөр,хувцас бурхан гэдэг үг бий. Том дарга нар цөм морь уралдуулахаар явсан байлгүйдээ.

зочин
154 өдрийн өмнө / 202.21.106.154

Суудал нь эзгүй яах ч аргагүй ерөнхийлөгч байхгүй бол болохгүй худлаа ч гэсэн сайхан болж байгаа юм шиг өөрийг нь их хүндэтгэж оошоож байна гэж бодоод ийм эзгүй хэн ч тоохгүй байгааг мэддэггүй юм бишүү. Цаана нь баян айлын эрх банди охидууд ангалзаад 1 сонин төрхтэй үл тоосон зургууд ТВ-ээр гараад байсан. Тэр 2 охин 1 банди хэнийх нь үр сад болоод төрийн сэнтий дээр ангалзаад байгааг бид гайхаж жихүүцэж зэвүүцэж суулаа.

зочин
154 өдрийн өмнө / 43.242.242.237

үнэхээр нүүрийн баясалгүй өмхий үнэртсэн мэт энхболд гуай болимоор юм даа хүчээр л нэг юм арайхийн сууж буй юм уудаа

Зочин
154 өдрийн өмнө / 64.119.18.27

Ерөнхийлөгчийн маань дээл их өнгөгүй жавхаагүй харагдаж байсан даа. Төрийн ёслол хүндэтгэлийн хувцас гэж байдаггүй юмуу? Хэдийгээр ард түмэнтэй ойр, энгийн мэт харагдавч цаад утгаараа ядруу "улс" гэдгээ харуулж буй мэт санагдаад байсан шүү. Сайхан өнгөлөг дээл өмсөж байвал сүртэй, буурьтай харагдана даа.

Ер
154 өдрийн өмнө / 14.47.59.44

Ер нь энэ олон гишууд монголд хэрэгтэй юм уу улс терийн товчооны 9 гишуун яамдын сайдууд гээд дээр уед хангалттай болдог л байсан одоо идэж уухаас эхлээд л хор найруулах мэдэх мэдэхгуй хоосон гар ергеж асуудлыг зев буруугаар батлах гээд л монголын хун амтай харьцуулахад дэндуу олон дарга нар ард тумний татварын менгийг ингэж хэрэггуй зарцуулах хэрэггуй

багш
154 өдрийн өмнө / 103.26.195.136

хамгийн гоё нүдэнд дулаахан харагдаж байсан хүн бол манай ерөнхийлөгч байлаа

монгол
154 өдрийн өмнө / 103.26.195.136

луйварчдад суух ч газар байх ёсгүй тэд суугаагүйгээрээ улс төрөөс зайлцгааг харин хөдөлмөрөөрөө гавъяа байгуулсан жирийн эгэл ард түмэн суух хэрэгтэй энхболд ёстой муухай яравгар хамарт нь баас түрхсэн юм шиг суусаар байрсаар наадам дууслаа дараа жилээс битгий наанаа суугаарай гэж оронд нь эх орныхоо төлөө сэтгэл дүрх нь цохилдог хүмүүсээс суулгах хэрэгтэй шүү

zochin
154 өдрийн өмнө / 202.70.43.250

Tiimee unen bichsen bn Hoimor ni hooson jaahan tiim haragdaj baisan shuu. Bolohgui bol ard tumendee ogch yagaad bolohgui gej.Bas deer ni helehed ard tumen min odoo naadaj surah heregtei,naadamiin neelt duusaagui baihad garah geed yaraad boon bujignaa bohoo ehluuleed aajmaar garaasai gej helmeer baisan

зочин
154 өдрийн өмнө / 182.160.2.243

ярвагар царайтай улс олон харагдсан

зочин
154 өдрийн өмнө / 202.9.41.6

зарим нь ичихдээ зарим нь дургуйцсэндээ зарим нь олны доог болохоос айхдаа зарим нь зарим нь гэхчлэн янз бүрийн шалтгаанаар ирээгүй тэр нь ч зөв биз улс орны байр байдал ямар байгаа билээ ард олны амьдрал хэр байгаа билээ наадмын хоймор залраад налайгаад сууж байдаг цаг зав жаргал цэнгэл бидэнд байна уу ер нь

Зочин
154 өдрийн өмнө / 27.123.212.133

Yg unen ene gishuud gesen namiin ner barisan songuulin ued sanal guisan hog shaarnuudig dotor ni gants neg gaigui hun bii busdiig ni huu zailuulah heregtei bolson 20oniii songuulid zuv shudrag hamgin gol ni shunalgui pyldag bish humuus songono mongolchud gejl itgehees