Францын шигшээ баг хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо

: 154 өдрийн өмнө / 2018-07-16 09:24:05

2018 оны Хөл бөмбөгийн дэлхийн аваргаар Франц тодорч, Хорватын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ. ДАШТ-ий шилдэг залуу хөл бөмбөгч Францын  довтлогч Килиан Мбаппе тоглолтын 65 дахь минутад Францын 4 дэх гоолыг хийж, тоглолтын тооны харьцааг 4:1 болсноор өрсөлдөгч багаа буулган авчээ. Хорватын Марио Манжукичийн өөртөө хийсэн гоол, Антуан Гризманы торгуулийн цохилт, Пол Погба, Килян Мбаппе нарын хоёрдугаар үед хийсэн гоолууд Францын шигшээ багийг хоёр дахь удаагаа дэлхийн аварга болгосон юм.



Тоглолтыг хэд хэдэн улсын төрийн тэргүүнүүд үзэж сонирхсоны дотор Францын ерөнхийлөгч Эммнауэл Макрон байв. Тэрээр үндэсний шигшээ багаа дэлхийн аварга болоход сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй албаныхны өмнө суудлаасаа үсрэн боссон байна. Хорватын ерөнхийлөгч хатагтай Грабар Китарович мөн л сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй, үе үе суудлаасаа өндөлзөж байв. Хорватчууд энэ удаагийн ДАШТ-д дэд байр эзлэн багийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосон юм. 

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих