“ДАШТ-2018” түүхэндээ хамгийн их үзэгчтэй 5 ДАШТ-ний нэгэнд багтжээ

: 93 өдрийн өмнө / 2018-07-16 09:33:30

Өчигдөр Францийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн “ДАШТ-2018”-ын тэмцээнүүдийг нийт 3 сая гаруй хүн үзсэн гэх тоо гарчээ. Тэмцээний хүрээнд 64 тоглолт болсон бөгөөд эдгээр тоглолтод нийт 3 031 768 хүн хүрэлцэн ирсэн байна. Тийнхүү ОХУ-д зохион байгуулагдсан Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” нь түүхэндээ хамгийн их үзэгчтэй 5 ДАШТ-ний нэгд багтжээ. 1994 онд АНУ-д, 2006 онд Германд, 2010 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад, 2014 онд Бразил улсад болсон ДАШТ-ний тоглолтуудад хамгийн их үзэгч цугларч байжээ. Үүнээс АНУ-д болсон ДАШТ-д хамгийн их буюу 3 587 538 хүн хүрэлцэн ирж байсан аж. 

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
93 өдрийн өмнө / 202.21.106.115

Oros ah nar temtseeniig gaihan z/b/laa. Bayar hurgej, amjilt husie