Ким Жөн Ун “эгэл жирийн улс” байгуулахыг зорьж байна гэжээ

: 34 өдрийн өмнө / 2018-07-16 10:39:24

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун “эгэл жирийн улс” байгуулахыг зорьж байна гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин-д мэдэгджээ. Тэрбээр “Үзэл суртлын зөрчилдөөнөөсөө салж, улс орноо жирийн улс болгон хөгжүүлэх ихээхэн хүсэлтэй байна” гэжээ. Түүнчлэн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа бүхий л салбарт шинэ боломжуудыг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэжээ. 

Хоёр Солонгосын удирдагчид өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд яриа хэлэлцээ хийсэн билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд Солонгосын хойгийг цэцэглэн хөгжүүлэх, энх тайвны талаархи хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан юм. Мөн АНУ болон Умард Солонгос улс нь тохиролцсон ёсоороо эцсийн дүндээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж байна гэж Мүн Жэ Ин үзэж байгаа аж. 
 
Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
34 өдрийн өмнө / 182.160.2.243

алсын хараатай удирдагч залуу