Дөрвөн настай хүүхэд усанд живж, амь эрсэджээ

: 93 өдрийн өмнө / 2018-07-16 10:50:46

Дөрвөн настай хүүхэд усанд живж, амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 14-ны 14.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүр орчим, Туул голоос дөрвөн настай хүүхэд усанд живсэн байдалтай олджээ.

Хүүхэд урсаж буйг харсан иргэн Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр тухайн өдрийн 18.00 цагийн орчимд ар, гэрийнхнийг олж тогтоосон байна. Ойрын өдрүүдэд үргэлжилсэн бороо орж, Туул гол үерлэсэн тул иргэд, олон нийт амралт зугаалгаар явахдаа анхаарал, болгоомжоо дээшлүүлж, бага насы хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих