ДАШТ-ний үнэмлэхтэй гадаадын хөгжөөн дэмжигчид энэ оныг дуустал ОХУ руу визгүй зорчино

: 33 өдрийн өмнө / 2018-07-16 12:43:40

Хөл бөмбөгийн ДАШТ-ний үнэмлэхтэй гадаадын хөгжөөн дэмжигчдийг энэ оныг дуустал ОХУ руу визгүй зорчих эрхтэй болсон тухай тус улсын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр мэдэгдлээ.

“Тусгай үнэмлэх бүхий гадны орны хөгжөөн дэмжигчдийг визгүй зорчих эрхээр хангах бодолтой байна. Энэ нь олон удаа визгүй зорчих эрх олгоно гэсэн үг юм” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслолын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тус хөгжөөн дэмжигчийн үнэмлэх нь зургадугаар сарын 4-нөөс долдугаар сарын 25-ны өдөр хүртэл хүчинтэй байсан ажээ. Мөн В.Путин ДАШТ-нийг үзэхээр Оросыг зорин ирсэн бүх үзэгчдэд талархал илэрхийлсэн байна. 

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих