"ДАШТ-2022" зохион байгуулах үүргийг ОХУ-аас Катарт шилжүүлэн өглөө

: 93 өдрийн өмнө / 2018-07-16 14:22:51

          Хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах үүргийг ОХУ-аас Катарт шилжүүлэн өглөө. Кремлин ордны Георгийн Их танхимд болсон тус арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Катарын Эмир Тамим бин Хамад аль-Тани, Олон улсын хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жанни Инфантино нар оролцжээ. Арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ДАШТ-2018" тэмцээний хасагдах шатанд хэрэглэж байсан "АДИДАС" брэндийн “Телстар Мечта” бөмбөгийг өөрийн биеэр индэр дээрээс авч Катарын Эмирт гардуулан өгчээ. Дараагийн буюу 22 дахь удаагийн хөл бөмбөгийн ДАШТ 2022 оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны хооронд Катарт болно.

"ДАШТ-2018" энд хүрээд өндөрлөлөө. Тус тэмцээний бамбарыг ОХУ-аас Катарт шилжүүлэн өгөх ёслол өнөөдөр тохиож байна. Энэхүү гайхалтай тэмцээнийг үздэг, сонирхдог бүх хүний сэтгэлд хүрэхийн төлөө хийсэн бүхнээрээ бид бахархаж байна. Дэлхийн хөл бөмбөгийн байгууллагууд болон дэлхийн өнцөг булан бүрээс ОХУ-д хүрэлцэн ирсэн зочид, үзэгчдээс бид асар их талархал хүлээн авлаа. Дараагийн ДАШТ-ийг Катарын нөхөрсөг ард түмэн мөн онцгой зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна” гэж арга хэмжээний үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдэв.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих