Аварга Ч.Санжаадамба хүнд бэртэлтэйгээр түрүү булаацалджээ

: 93 өдрийн өмнө / 2018-07-16 16:52:35

Энэ жилийн наадмаар үзүүштэй барилдаанууд олонтаа гарч үзэгч олноо баясгасан билээ. Наадамчин олны тааврын бөхчүүд харьцангуй эрт өвдөг шороодож тэднээс Аварга Ч.Санжаадамба, шинэ аварга Н.Батсуурь, аварга С.Мөнхбат нар үлдсэн юм. Олон жил аймгийн хурц арслангаар цоллуулсан Ш.Мөнгөнбаатар “харцага” цолны болзол хангахад олон түмэн баярласныг нэг нь Санжаадамба байсан юм.

Долоогийн даваанд  аварга маань Ш.Мөнгөнбаатартай барилдаж сонгооны барьцнаас түүнийг өвдөг шороодуулсныг та бүхэн санаж байгаа байх. Тийн барилдах явцдаа гарандаа хүнд бэртэл авч эмнэлгийн машинд хэсэг удсаныг наадамчин түмэн анзаарсан байх. Учир нь эмнэлгийнхэн түүний бэртэлийг тогтоож хүнд бэртэл авсан болохыг сануулж, гаранд нь боолт хийсэн боловч аварга маань наадамчин олноо хүндэлж, мөн өрсөлдөгчийнхөө нэр, төрийг нь харгалзан үзэж боолтоо тайлан бэртэлээ мэдэгдүүэлгүй барилдсан ажээ.

Барилдах явцад түүний гар чанга атгаж болохгүй зовуурьтай байсан ч тэвчин барилдсаар энэ жилийн шинэ аварга цолтныг нэр төртэй төрүүлсэн булган сүүлтэй аварга боллоо. Аварга Н.Батсуурь монголын бөхийн дэвжээнд барилдааны ур чадвар сайтай, мэхний хувилбар олонтой яалт ч үгүй шилдэг бөх гэдэг нь маргаангүй үнэн. Өөрөө хэлбэл “Аварга” болох ёстой бөх гэж хэлж болох юм. Тэрээр наадмын дараа Ч.Санжаадамба аварга ГССҮТөвд очиж гарынхаа зураг авхуулахад эрхий хурууны яс нь хугарч, савхан холбоосууд нь цуурсан байсныг гипсдүүлж боолгосон байна. Хугарч, цуурсан ястай ч тэвчээр гарган үнэнхүү шударга барилдаж наадамчин олноо баясган, шинэ аварга төрүүлсэн түүнд гүн талархал илэрхийлмээр.

Тэрээр наадмын дараа намар гэдэгчлэн наадмын маргаашнаас бэлтгэлээ хийн гүйж яваад фэн олонтойгоо тааран сэлфи авхуулсан зургууд нь цахимаар явж байсныг энд дурьдах нь зүйтэй болов уу. Дашрамд дуулгахад яг ийм тохиолдол өмнө нь Б.Бат-Эрдэнэ аваргад тохиолдоаж байсан гэдэг. Бэртэлтэй хөлтэй Д.Мөнх-Эрдэнэ арслантай үзүүр, түрүү булаацалдаж нэлээд удаан барилдахад Д.Мөнх-Эрдэнэ арслан нэг ч удаа бэртэлтэй хөл рүү нь дайрч байгаагүй гэдэг. Тэгэхлээр Монгол бөхийн ёс жудаг монгол эрчүүдийн суралцмаар том соёл яалт ч үгүй мөн билээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Mongol
92 өдрийн өмнө / 66.181.161.79

Uvs halh durvud kazak buriad gedeg ugiig haragdahgui bolgohgui bol neg ork ni manai uvs geheer nuguu ork ni manai halh ged duusahgui heruuliin ard joohon huuhduud yu ch medehgui bj yamartai ch halhuud durvuduudiig uzdeggui yum bn gsen oilgolt yavaad bn shde 3han saya hund jalga dovnii uzel hereggui de.

Зочин
92 өдрийн өмнө / 202.21.100.211

батсуурь пиз даа барьц тавиулах даа цохиод байсан биз дээ увсийн лаларууд баярлаж чадахгүй

hun
92 өдрийн өмнө / 66.181.188.212

shou shou

з
92 өдрийн өмнө / 27.123.214.95

өшиглөөд байсан нь хэн бэ

Тэгж л таараа
93 өдрийн өмнө / 202.21.108.219

Тэгж л таараа