Автобусанд гэмтсэн зорчигчийг эмнэлэгт хүргэж, амь насыг нь аварчээ

: 92 өдрийн өмнө / 2018-07-17 09:17:13

Өнгөрсөн наадмын үеэр буюу 2018 оны 7 сарын 12-ны өдөр “Төв цэнгэлдэх  - Хүй  7 худаг” чиглэлд зорчилт хийж явсан чиглэлийн автобусанд нэгэн ноцтой осол гарч, хүний амь эрсдэх шахжээ.

Тодруулбал, “11 -026” граж дугаартай автобус шугам замд явж байгаад гэнэт тормоз гишгэсний улмаас автобусанд явсан зорчигч автобусан дотор унаж гэмтэл авсан байна.

Харин энэ үед “Сити баз консалтинг” ХХК-ийн шалгагч М.Мөнхбат ажил үүргийнхээ дагуу зорчигч нарыг дараагийн автобусанд суулгаж, тухайн автобусны жолоочийн хамтаар гэмтсэн иргэнийг тээвэрлэж, Гэмтэл Согог, Сэргээн засах үндэсний төв эмнэлэгт хүргэж өгчээ.

Гэмтсэн иргэний хувьд нуруу нь хугарсан байсан бөгөөд яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлээгүй бол амь насанд нь аюул учирч болох нөхцөл үүссэн байсан талаар ГССҮТ-ийн эмч нар ярьсан байна.

Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
иргэн
90 өдрийн өмнө / 202.179.31.98

Зорчигчдын амь нас эрүүл мэндийг хэн хамгаалж, аюулгүй байлгах вэ.Жолооч буруутай

Жамц
92 өдрийн өмнө / 203.91.115.253

Иргэний л үүрэг шүү дээ!