Наадмын өдрүүдээр 179.8 тн хог хаягдлыг ачиж цэвэрлэжээ

: 33 өдрийн өмнө / 2018-07-17 09:30:51

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт нийт 239 зам талбайн үйлчлэгч, 17 жолооч, 30 ачигч, 17 хог тээврийн машин ажиллаж, 10.152.800м.кв талбайгаас 179.8 тн хог хаягдлыг ачиж цэвэрлэсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас мэдээллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга, ахлан мэргэжилтэн, мэргэжилтэн нарын нийт 38 албан хаагчид энэ сарын 9-13-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу жижүүрлэж ажил үүргийн хуваарийн дагуу гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь цаг алдалгүй арилгуулж ажиллажээ.

Наадмын талбайн хариуцлагатай жижүүрээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ТХХУХ, хөндлөнгийн хяналтын ТББ-ууд, Дүүргүүдийн ЗДТГ-ын ТНААХ, ТҮК-уудын инженер мастер нийлсэн 73 хүн, Хотын төвийн зам талбайн цэвэрлэгээ, хог ачилтад Нийслэлийн 9 дүүргийн 16 хог хаягдлын үйлчилгээний байгууллага /ТҮК/-ын 37 удирдах ажилтан, инженер хяналт тавьж ажилласан байна.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих