Наадмын дараа төрсөн элдэв бодлууд

: 153 өдрийн өмнө / 2018-07-17 09:58:46

Дууссаных нь дараа шууд намар болдог наадам дууслаа. Монгол хүн бүр сэтгэлээ догдлоон байж хүлээдэг болохоор бэлэг дэмбэрэлээ бодсон ч “Наадам сайхан” болов. Олон жил будлиан болж дандаа хэл ам дагуулдаг байсан хурдан морины уралдаан ямар ч гомдол саналгүй сайхан болдог болжээ. “Хийхийг хүссэн хүнд арга нь олдож , хийх дургүй хүнд шалтаг нь олдоно” гэдэг үнэн ажгуу. Олны нүдэн дээр онож, алдаж байгаа нь ил тод харагддаг болохоор сурын харваа угаасаа л шударга сайхан болдог хэвээрээ. Харин С.Эрдэнэболд дүүгийн санаачлан байгуулж буй сурын шинэ талбай, ирэх жилийн наадамд сурын хѳгжлийг нэг шат ахиулан нѳлѳѳлѳх буйз.
 
За үндэсний бѳхийн барилдаан нэг л хѳгждѳггүй ээ.
 

1. “Үндэсний Бѳхийн Холбоо” нь эв зүйгээ олохгүй үргэлж хэрэлдэн маргалдаж байдаг заваарлын цаана, мэдсээр атлаа ѳѳрсдѳѳ ил хэлж зүрхлэхгүй байгаа “Бѳхийн Ѳргѳѳ”- нд эзэн суух хүсэл, олон жил ужигарсан баруун, зүүн Монгол хийгээд жалга довны үзэл гаарсны илрэл. Энд хэдэн аваргууд толгойлж, зааварлаж суугаа нь нууц биш. Наашаа харж “шударга ёс” ярьчихаад, цаашаа харж “цолны найраа” хийж байгаа та нарт хэн итгэх юм бэ?

2. Улсын цолонд хүрч сайн барилдаж байгаа ч нилээдгүй бѳхчүүдэд “Ёс зүй”, “Жудаг” гэгч огт алга. Унасан бѳхийнхээ дээрээс биеийнхээ жингээр нидэрч байна, мэх хийх дүрээр хѳлѳѳрѳѳ ѳшигчиж байна, тахимаа авахдаа мѳрѳѳрѳѳ ёворч бэртээж байна. Юун ёс жудаг, уламжлал вэ? Хорсол заналаа зэрлэгээр илэрхийлж буй ийм балмад үйлдлийн ард, цолны болон бѳхийн байд ѳгч байгаа машин, мѳнгѳнд шунасан шунал л байна. Би лав ѳѳр юуг ч олж харсангүй.

3. “Начин” цол олгох 5 ын давааны найраанд үзэгч олон ч, Тѳрийн ѳндѳрлѳгүүд ч бүгдээрээ дасан зохицжээ. Илэрхий найраагаар “Начин” болж байгаа бѳхѳд цолыг нь баяр бахдалтайгаар гардуулж байгаа Монгол Улсын Ерѳнхийлэгч ѳѳрѳѳ энэ найрааны авилгалыг баталгаажуулж байгаа хэрэг. Үгүй гэж үү? Үнэн хүчээрээ цол авч байгаа бѳхчүүдийг найрааны цолтонгүүд үнэ хүндгүй болгож байна. Хэрвээ “Начин” цолтонгууд 3 жилийн дотор, “Заан” цолтонгууд 5 жилийн дотор цолоо батлахгүй аваас “хүчингүй” болгодог дүрэмтэй болох аваас хэн ч ийм дэмий зүйлд мѳнгѳѳ үрэхийг хүсэхгүй дээ.

4. Наадмын түрүү бѳхѳѳс улбаатай Увс, халх гэх харгалдаант солиорлыг ѳдѳѳгч, дэврээгчид нь “Нутгийн зѳвлѳл”- ийнхэн. Тэд л бие биенээсээ ѳрсѳж, бэл бэнчингээ гайхуулдаг, “Нутаг”- ийн нэр барьж улстѳрийн замаа засдаг, оюуны чадамжийг биш биеийн бярыг материаллаг шуналаар хѳѳргѳдѳг тогтолцоог бий болгосон. “Увс хүн” гэдэг нэршлийг Увс аймгийн “Нутгийн зѳвлѳл”- ийнхэн бий болгож байсан нь ѳдгѳѳ хагарал, харгалдааныг дэврээж байна. Аймаг аймгийн “Нутгийн зѳвлѳл” гэдэг сайн дурын байгууллагын үйл ажиллагааг хянаж, бѳхчүүдэд олгодог бай шагналыг хязгаарлахгүй бол дээрх үзэгдэл улам ихээр даамжрах шинжтэй.

5. Хѳгжил дэвшил улам улмаар шинэчлэгдэн даяаршиж буй энэ цаг үед монголчууд бид энэ “жалга дов”-ны үзлээсээ салж, түүнийг ѳгдѳѳн дэвэргэж буй хүмүүстэй хариуцлага тооцохгүй бол болохгүй болжээ. Яг үнэндээ хэдхэн луйварчид энэ санаан дээр тоглоод байна шүү дээ. “Монголчуудын Үндэсний эв нэгдэл”-д хохирол учруулж байна гэж үзэн тэднийг шийтгэх хэрэгтэй. Монголчууд бидний эв нэгдлийг бататгадаг, ѳѳрсдийгѳѳ “Монгол хүн” гэдгээ мэдэрч бахархан баярладаг “Эрийн гурван наадам”- ыг ийм болгож болохгүй ээ, бѳхчүүд ээ. Ѳѳрсдѳѳ хѳгжиж байж бѳхѳѳ хѳгжүүлнээ. Найраа хуйвалдаанаар биш, үнэн хүчийг үзэн барилдаж давсан бѳхчүүдэд чин сэтгэлээсээ баярлан талархдаг болж гэмээ нь “Монгол бѳх” хѳгжинѳ.
 
…Орос Улсад зохион байгуулагдсан “Хѳл бѳмбѳгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” ѳчигдѳр дууслаа. “Хѳл бѳмбѳгийн спорт ийм түвшинд хѳгжсѳн учраас даян дэлхийн хүмүүс бие биенээ дэмжин нѳхѳрлѳж, дайн дажин гарахгүй болгож байгаа юм шүү дээ” хэмээн ярьсан нэгэн танилын санаатай санал адил байна. Их спорт хүмүүсийг баярлуулан цэнгүүлэхийн зэрэгцээ эвсэг сайнаар нѳхѳрлүүлдэг. Олон зуун дамжин наадаж ирсэн энэ уламжлалаа монголчууд бид эв нэгдлийн баяр болгож тэмдэглэвэл юутай сайхан. “Цол дагаж бяр биш, мѳнгѳ авч ирдэг болгосон” хэр хэмжээнээс хэтэрсэн бай шагналыг, үнэн хүчийг үзэж бус найраагаар цол авах болсон энэ тогтолцоог ѳѳрчлѳх хэрэгтэй байна. Одоо чинь 21 р зуун шүү дээ.
 
Монгол Тѳрийн тэргүүнүүдийн эгэл жирийн дээл ѳмсгѳл надад лав их таалагдсан. Тѳрийн тэргүүн гэхээрээ наадмаар элдэв хаад ноёдын ѳмсгѳл ѳмсѳж, ший янгуунд тоглох гэж буй мэт аягладаг цаг, үеэ элээжээ. Гэснээс, экс Ерѳнхийлэгч Н.Багабандийн зүүсэн бүс их чамин гоё байлаа. Хүн ѳѳртѳѳ байгаа юугаа ѳмсѳж зүүх нь тэдний эрх гэлээ ч, хаана хэдийд юу ѳмсѳж зүүхээ тохируулах нь их ухааны илрэл гэх юм билээ. Яг үнэндээ Увсын бѳхчүүд үнэхээр эв нэгдэлтэй, бодлоготой, сайн барилдацгаасан шүү. Тэдэнд уурлаж, муулахын оронд тэднээс суралцах зүйл их байнаа. Үгүй тэр “барьц сонгуулах” гэж тамтай үйлдэл байнаа. “Зѳрүүд бух” шиг хѳшилдсѳѳр хамаг цагаа үрчих юм. Үзэгчид нь хараад залхаад эвшээгээд байхад тэд хээв нэг хѳшилдсѳѳр байх аж. Уг нь цаг хэмнэж хурдан шуурхай барилдуулах гэж зохиосoн дүрэм нь “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдгийн үлгэр лугаа болж дээ. За тэгээд наадам сайхан болсоон болсон. “Дараа жилийн наадам даанч хол байна даа, хол байна”.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
2018-07-16
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
149 өдрийн өмнө / 202.9.42.3

Аманд нь хуруугаа хийчихээд татаад байдаг мэх байдаг юм байна лээ. Дөрвөд мэх гэсэн байх шүү. Батсуурь аваргын уран сайхан мэх гэсэн.

дорж
150 өдрийн өмнө / 103.57.92.239

Монгол бөх бөх биш болжээ,бай шагналын төлөө үхэлдэхээс биш уран мэхийг уралдуулан хийж үзэгч олноо баярлуулах бодол хүмүүжил байхгүй болсон мэт,үзэгч олныг үл хүндэтгэн барьцаа тавьчихаад л нэг л их таахалзсан амьтад,одоо бөх харахаас дургуй хүрдэг болж,наадмаар хүүхдүүд барилдуулаад энэ шуналтай их зантай бөхөнцөрүүдийг барилдуулмааргүй байна,эд барилдсангүй гээд бид юугаар хохирох билээ,харгин ч цаг заваа хэмнэх бус уу?

irgen
152 өдрийн өмнө / 122.248.110.46

unen dee

ataarhal bis syy?...
152 өдрийн өмнө / 148.60.92.227

BagaBanid ch Chingis haanch bysleegyi bys byseljee!!!yaj daaj yabdag bol?....KKkkkkkkkkkkkkk

санаа
153 өдрийн өмнө / 122.201.23.83

ер нь энэ бөхчүүд бай шагналаа аваад олны өмнө дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөө буяны үйлсэд хандивлах сэтгэлтэй байх хэрэгтэй. Миний мэдэхээр Түвшинбаяр аварга жудо-ийн өмсгөлөө дуудлага худалдаанд оруулж, өвчтэй хүүхдэд туслаж байсан. Бусад аваргуудыг сайн үйлс бүтээж байсныг мэдэхгүй л юм байна.

бар
153 өдрийн өмнө / 167.99.243.248

барьц сонгуулаад барилдуулах үед хөшиж зогсоод байгаа нөхрийг шууд хасдаг болчуул тэгж зөрүүдлээд байхгүй л дээ

Irgen Ireedui
153 өдрийн өмнө / 202.21.118.178

Uneheer unen nuur tsarai, bodit baidliig bichsen baina. Hun helehees naashgui, tsaas chichihees naash tsoorohguin adil helj yarij baigaa Tand bayarlalaa. Bid uhaan suuj aldaa onoogoo tsegtslej yos surthuuntai baij gemee n; uls oron min' iluu saihan hugjij devshih bolno. Turiin terguun, UIH-n gishuud, zasgiin gazar ene chigleleer yarih bish dorvitoi bodlogo shiidveriig gargaj zarim zuild turiin tumur nuuriig uzuuleh tsag boljee....