Килян Мбаппе "ДАШТ-2018"-аас олсон бүх мөнгөө буяны үйлсэд зориулахаар шийджээ

: 153 өдрийн өмнө / 2018-07-17 10:19:16

Хөлбөмбөгийн "ДАШТ-2018"-ын алтан цомын эзэн Францын шигшээ багийн залуу од Килян Мбаппе энэ тэмцээнээс олсон бүх мөнгөө буяны үйлсэд зориулахаар шийдсэн байна. Тэрбээр эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдэд спортоор хичээллэх боломж олгохын төлөө ажилладаг "Premiers de Cordée" буяны байгууллагад мөнгөө хандивлахаар болжээ.

Мбаппе өмнө нь уг байгууллагад өөрийн биеэр туслан ажиллаж байжээ. Харин энэ удаа тэр үйл ажиллагаанд нь биеэр оролцохоосоо илүү мөнгө нь хэрэгтэй гэсэн дүгнэлт хийсэн гэнэ. 19 настай довтлогч энэ удаагийн ДАШТ-ий тоглолт бүрээс 17,000 фунт стерлинг ($22,537) цалин болгон авч, түрүүлсний урамшуулал 265,000 фунттэй ($351,316) харихаар болсон юм.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
uxaantau xuu umaa. M
153 өдрийн өмнө / 202.131.247.12

uxaantai xuu umaa Manai gedsee chirsen bexchuud bol l mashin unaa geed l ulam shunaad l yavj baigadaa Icheesei