Японы зарим бүс нутагт агаарын хэм дээд цэгтээ хүрснээс 2000 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ

: 33 өдрийн өмнө / 2018-07-17 10:54:46

       Тус улсын Гифу мужийн баруун хэсэгт оршдог Ибагава болон Тажими хотод агаарын дулаан цельсийн нэмэх 39 хэм хүрсэн байна. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, зүүн болон төвийн бүс нутгуудаар агаарын  дулаан цельсийн нэмэх 38 хэмээс давсан ажээ. Уг агентлагийн улс даяар байрлуулсан нийт 927 хяналтын цэгийн 186 нь агаарын хэм 35 градус болон түүнээс өндөр байна хэмээн мэдээлсэн байна. Үүнээс үүдсэн хэт халалтын улмаас 2000 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, тэднээс таван хүн даваа гарагт амиа алдсан байна.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
32 өдрийн өмнө / 202.179.31.2

Манай говь шиг халвал хиарах дамшигнууд байна л даа хөө