Путин болон Трамп-д зориулж “Nokia 3310” гар утасны шинэ загвар гарчээ

: 90 өдрийн өмнө / 2018-07-17 11:21:47

ОХУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Caviar” компани ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дээд хэмжээний уулзалтад зориулан домогт “Nokia 3310” гар утасны шинэ загварыг гаргажээ.

Энхийг сахиулах утга агуулсан энэхүү гар утасны титан бүрхүүлтэй арын хэсэгт В.Путин болон Д.Трамп нарын алтан хөргийг оруулж өгсөн байна. Орчин үеийн сонгодог загварын энэ гар утас 162 мянган рубль буюу 2608 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна. Давтагдашгүй, өвөрмөц загвар хийцтэй гар утас үйлдвэрлэгч “Caviar” компани нь өнгөрсөн тавдугаар сард В.Путиний тангараг өргөх ёслолд зориулан бас нэгэн утас худалдаанд гаргасан ажээ.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих