Хоёр Солонгос харилцаагаа өргөжүүлэх хууль батална

: 32 өдрийн өмнө / 2018-07-17 12:42:29

      Хоёр Солонгосын харилцаа холбоог нэмэгдүүлэх, Умард Солонгостой бизнес эрхэлж буй компаниудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна гэж БНСУ-ын Улс орноо нэгтгэх яам мэдэгдлээ. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь хоёр Солонгос хоорондын бизнесийг зогсоосноос үүдэн алдагдал хүлээсэн компаниудын үйл ажиллагааг тогтворжуулахад тусламж үзүүлэх болон Умард Солонгостой хэрэгжүүлж буй эдийн засгийн төслүүдэд тавьсан хориг арга хэмжээг дахин хянах үүргийг Засгийн газарт даалгах явдал юм. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг наймдугаар сард батлахаас өмнө энэ даваа гарагаас эхлэн олон нийтэд танилцуулан санал хүсэлтийг авч байна гэж яамны албан хаагч мэдэгдэв. Мөн Умард Солонгостой хамтран бизнес эрхэлсэнээсээ болж эрсдэл хүлээсэн компаниудыг хамгаалах шаардлага өндөр байгаатай холбогдуулан уг шийдвэрийг гаргажээ. 

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих