Хөвсгөл нуурт машинтайгаа орсон иргэний амийг аварчээ

: 35 өдрийн өмнө / 2018-07-17 14:07:31

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд Хөвсгөл нуурыг зорих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдсэний улмаас хууль хяналтын байгууллагынхан тогтмол эргүүл, хяналтыг хийж ачаалал ихтэй ажилласан билээ. Хөвсгөл нуурт амрах гэж ирсэн иргэд амарч байх хугацаандаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, нуурт автомашинаа угаах, орчин тойрноо бохирдуулах зэрэг дутагдал зөрчил ихээхэн гаргасан байна.

Тухайлбал энэ сарын 11-нд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид “Завьт эргүүл”-ийн үүрэг гүйцэтгэж яваад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Хөвсгөл нуурт орсон иргэний амь насыг аварч, тээврийн хэрэгслийг нуураас гаргасан байна. Иймээс иргэдийг аялж зугаалж явахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, жолоо барьж хөдөлгөөнд оролцохгүй байхыг Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүллээ.



 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих