Зорчигчдын хөлс төлөлтөд дахин хяналт тавьж эхэллээ

: 92 өдрийн өмнө / 2018-07-17 17:08:42

        Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд 6 сарын 19-нөөс 26-ны хооронд явагдсан билээ. Тэгвэл энэ сарын 16-аас эхлээд нийслэлийн хүрээнд зорчигчдын хөлс төлөлтөд дахин хяналт, шалгалт хийгдэхээр болжээ. Тус шалгалтын зорилго нь автотээврийн тухай хууль, түүний хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгаж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж. Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөр төлөлт хийхээс татгалзаж, смарт картаар зорчилт хийж хэвшихийг Нийслэлийн тээврийн газраас анхаарууллаа.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Ахмад настан
90 өдрийн өмнө / 59.153.115.25

Би хотод автобусанд 40 гаруй жил мөнгө төлж үйлчлүүлж ирсэн одоо хөдөөнөөс ирээд автобусаар явахаар картаа дар гээд байх юм тэтгэвэрт гараад 5 жил болж байна хөдөө амьдардаг настан хүн настай хүн биш юм уу