Японд үерийн улмаас 270 орчим сургууль сүйдээд байна

: 152 өдрийн өмнө / 2018-07-18 09:25:41

Япон улсад энэ сарын эхнээс эхлэн олон хоног үргэлжлэн орсон аадар борооноос үүдсэн үерийн улмаас 270 орчим бага, дунд, ахлах сургууль сүйдээд байна.

Тус улсын баруун хэсэгт оршдог Окаяама, Хирошима болон Эхимэ мужууд хамгийн их хохирол амсаж, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 200 гаруй хүн харамсалтайгаар амь насаа алдаад байгаа аж. Энэ бүс нутгийн 150 орчим сургууль хичээллэх боломжгүй болсны улмаас түр хаагдаад байгаа тухай Японы боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас мэдээлсэн байна.

Үерийн улмаас сүйдээд байгаа бусад сургуулиуд нь тус улсын хамгийн хойд хэсэгт оршдог Хоккайдо болон хамгийн өмнөд хэсэгт оршдог Окинава мужуудад байрлаж байгаа ажээ. Харин зарим сургуулиуд энэхүү хүнд нөхцөл байдалтай зэрэгцүүлэн зуны амралтыг эхлүүлээд байгаа юм байна. Гамшгийн улмаас сургуулийн хөтөлбөр хойшлогдоход хүрээд буй энэ үед эцэг эхчүүд болон багш нарыг хүүхдүүдийн сэтгэл зүйд ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй хэмээн тус улсын боловсролын яамнаас мэдэгдээд байгаа ажээ.

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих