Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерийн бичлэг алдагдсан

: 89 өдрийн өмнө / 2018-07-18 15:23:45

АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас зарим зүйлийг тодруулав.

-Танай байгууллагын даргын өрөөнд авлигын хэргээр шалгагдаж байгаа С.Баяр орж хоол цайгаар дайлуулсан тухай бичлэг өчигдөр сошиал сүлжээнд тарлаа. Энэ ямар учиртай бичлэг вэ? Эвлүүлэг байж болох уу?

-АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж болзошгүй үндэслэлээр байгууллагын дотоод албаны шалгалтыг 2018 оны 6 дугаар сард явуулсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны албан хаагчийн хувийн сонирхол бүхий хууль бус үйлдлийн улмаас бичлэг гадагш алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон.

Иймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 5.5.3, “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.8, “Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар ногдуулж, төрийн албанаас халсан.

-АТГ-ын дарга нь шалгагдаж байгаа хүнийг албан өрөөндөө дайлж цайлсан нь тэгэхээр үнэн болж таарах нь ээ?

-2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагаа. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ дээр 7 цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан. Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй.

-Гэхдээ ингэж болдог юм уу?

-АТГ-ын дарга нь Авлигын эсрэг хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэх ажил болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилтай танилцах эрхтэй, энэ эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчоос гаргасан гомдол, хүсэлтийн дагуу түүнтэй биечлэн уулзах эрх нь нээлттэй байдаг.

-Бичлэг алдагдсан гэж үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ бичлэгийг сошиал сүлжээнд хаанаас тарааж байгааг тогтоосон уу?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
ts buyntogtoh
87 өдрийн өмнө / 66.181.161.100

Ta nar yaj ajilaa hiideg uls we tegeed yugiin hynaj yutai temtsdeg razar we tor ni tor shig baij chaddaggui awilgald idegdsen huuli durem baihgui hen neg baynd uilchleed baihaar tegehgui yadgiim shudraga baitsgaa ta nar ard tumen bas tewcheer alddag ym shuu

зочин
88 өдрийн өмнө / 66.181.190.55

АТГ бичлэгээ алдана гэсэн чинь юү гэсэн үг вэ. Хариуцлагагүй хариуцлагагүй гэхэд арай арай аан. Тэгээ нэг муу ажилтнаа халаад л болоо юү?

зочин
88 өдрийн өмнө / 66.181.190.55

АТГ бичлэгээ алдана гэсэн чинь юү гэсэн үг вэ. Хариуцлагагүй хариуцлагагүй гэхэд арай арай аан. Тэгээ нэг муу ажилтнаа халаад л болоо юү?

сочин
89 өдрийн өмнө / 66.181.161.43

Дарга цэрэггүй дүрэм журмаа зөрчөөд хар толгой хатсан зовлогоо бодож мөнх амьдрах юм шиг мэдрэлтээд хөлбөрөө толгой хийж.толгойгоороо хөл хийж.дураараа дургиж дунд чөмгөөрөө наадаж.болдог гэж эргүүтээд худлаа хууль дүрэм ярьж .бусдаас бурууг хайжбайхаар өөрсдөөсөө буруугаа хайх хэрэгтэй.

zocin
89 өдрийн өмнө / 66.181.161.43

Сэгсийсэн барам чинь үс гэзгээ янзлахад яадаг байна.Үс зүсээ арчилж чадахгүй ажил төрлөө ч олигтой хийцгээхгүй өөрсдөө ийм арчаагүй ажиллаж байж яаж үнэнч шударгаар улс орноо хамгаалж худалч хулгайч луйварчдыг үнэнч хүнээс ялгаж салгаж чадах вэ дээ.арын хаалганы өвилгаар орсон итгэл даахгүй мөнгөний шуналтай юмсыг аваад бай найдваргүй танил талаа ажилд авсан гор нь энэ

zocin
89 өдрийн өмнө / 66.181.161.43

Сэгсийсэн барам чинь үс гэзгээ янзлахад яадаг байна.Үс зүсээ арчилж чадахгүй ажил төрлөө ч олигтой хийцгээхгүй өөрсдөө ийм арчаагүй ажиллаж байж яаж үнэнч шударгаар улс орноо хамгаалж худалч хулгайч луйварчдыг үнэнч хүнээс ялгаж салгаж чадах вэ дээ.арын хаалганы өвилгаар орсон итгэл даахгүй мөнгөний шуналтай юмсыг аваад бай найдваргүй танил талаа ажилд авсан гор нь энэ

Эрка
89 өдрийн өмнө / 150.129.143.21

Бууны нохойнууд хаа сайгүй, хажууд тань ч бий

зо
89 өдрийн өмнө / 122.201.24.135

Хуулийн дагуу юм бол юунаас айгаад сандраад байгаа юм. Баян хоригдлыг хооллоол биз.