Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт болно

: 151 өдрийн өмнө / 2018-07-18 16:51:55

Монголд анх удаа "Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя" уриан дор амьд хөгжмийн метал болон рок урсгалын шинэ залуу 9 хамтлаг өөрсдийн санаачлагаар нэгдэж нийгмийг эерэг хандлагад уриалан "ГЭРЭЛТҮҮЛ" төсөл, хөдөлгөөнийг эхлүүлж байна.
 
ГЭРЭЛТҮҮЛ хөдөлгөөний гол зорилго нь 21-ээс доош насны хүүхэд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсноор өнгөрүүлэх, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодисын  хэрэглээнээс татгалзахад уриалах буюу үүний дагуу  алкохолгүй амьд хөгжимийн тоглолт зохион байгуулахаас эхлээд нийгэмд эерэг хандлага төрүүлэх олон үйл ажиллагааг санаачлан ажиллахад оршино. 
 
Зөвхөн уг 9 хамтлагийн амьд тоглолт болоод зогсохгүй сонирхолтой олон үзүүлбэр, үзвэр, агуулгыг багтаасан байх ба 7 хоног бүр, сард 4 төрлийн хөтөлбөр бүхий эвент-ийг хийх болно.
 
2018 оны 7 дугаар сарын 28-нд Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт, монголын амьд хөгжмийн шинэ залуу чадварлаг хамтлагуудын төлөөлөл болсон , дрийм поп, панк метал, рок алтернатив гэх мэт өөрсдийн онцлог бүхий хөгжмийн урсгалаар 9  хамтлаг өөрсдийн нэгдсэн тоглолтыг Нийслэлийн Улаанбаатар Чуулгын танхим-д хийх гэж байна.

 
 Цаашид зохиогдох гэж буй 4 төрлийн эвентийн тухайд:
 
1. Япон соёлын эвент нь агуулгадаа анимэ манга, косплэйг японы рок хөгжимтэй хослуулсан агуулгатай
 
2. Арт рок хөгжимийн эвент нь урлагийн агуулгыг рок хөгжимтэй хослуулсан хэлбэр агуулга
 
3. Метал хөгжимийн эвент нь  тухайн урсгалын хамтлагуудын түүх, урсгалд хамаарах соёлын агуулга
 
4. Индие, панк, хөнгөн урсгалын эвент нь  хөгжимд хамаарах хамтлагуудын үзэл санааны агуулга гэх зэргээр өөрийн гэсэн өнгө аясыг шингээсэн зохион байгуулалттайгаар хийгдэх юм байна.
 
Зарим сонирхолтой үйл ажиллагааны хэсгүүдээс дурдвал амьд хөгжмийн хамтлагуудын тоглолт, гитарын соло үзүүлбэр, хөгжимчдийн дундах тэмцээн, хөгжмийн тухай илтгэл, дэлхийн домогт хамтлагуудын тухай баримтат кино, парти гэх мэт олон сонирхолтой хэсгүүдээс бүрдэх аж. 
 
Цаашид энэхүү сайн үйлсийн аянаараа нийгмийн эмзэг давхрагад чиглэсэн буюу асрамжийн газрын, хөгжилийн бэрхшээлтэй  гэх хүүхдүүдэд амьд хөгжмөөр дамжуулан урам өгөх бодит мэдрэмж, хөгжимийн боловсрол олгох сургалт гэх зэрэг олон сайхан ажлуудынг төлөвлөөд байна. 



ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД
 
Нийслэлийн Улаанбаатар Чуулга.
 
Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
 
YESUI MIND мэдээллийн технологийн компани.
 
Мөн цаашид бид төрийн болон хувийн, төрийн бус байгууллага, хувь хүмүүстэй ч  хамтрах, дэмжихэд нээлттэй ба илүү олон сайн сайхан эерэг үйл ажиллагааг санаачлан ажиллахад бэлэн байна. 
 
Сайн сайхан үйлс үргэлж дэлгэрэх болтугай.
 
Сошиал хуудас : https://www.facebook.com/gereltuul/
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих