Авлигатай биш, Х.Энхжаргалтай тэмцсэн 365 хоног

: 151 өдрийн өмнө / 2018-07-19 09:12:55

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны долоодугаар сарын 10-ны өдөр тангараг өргөж байв. Түүнээс хойш яг нэг жилийн хугацаа өнгөрчээ. Ерөнхийлөгч 365 хоногийн хугацаанд юу хийж, амжуулав. Улс орны өмнө тулгамдаж буй ямар асуудлыг шийдэв, Монгол Улсын хөгжлийг яаж өөд нь татав. Ерөнхийлөгч ажлаа дүгнээд энэ олон асуултад ам таглатал нэг хариулчихаасай билээ. Гэхдээ 100 хоногийн ажлаа тайлагнахаас татгалзсан тэрбээр нэг жилийн дараа ч чимээгүй өнгөрье гэж санасан бололтой. 

Харин сүүлийн үед Ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын талаар зарим хэвлэл хөндөөд эхэллээ. Тухайлбал, “News” агентлагийн “Х.Баттулгын нэг жил” нийтлэлд “... Цаазын ялыг эргэн сэргээх, уул уурхай даган баяжсан 30 гэр бүлийг зарлах, авлигатай нь биш, АТГ-ын даргатай тэмцэж байгаа үйл явц, ШХАБ гээд түүний санал, санаачилга, байр суурь болгон түүнийг дэмжин санал өгсөн болон дэмжиж санал өгөөгүй хэсгийн үгэн тулааныг өдөөж байлаа. Сонгуулийн сурталчилгааных нь салшгүй хэсэг байсан хар массыг өдөөх тактикаа Ерөнхийлөгчийн баг үргэлжлүүлсээр байна...” гэжээ. 

Мөн “Танилцах дадлага”-аа дуусга, Ерөнхийлөгч өө” гэх “Өнөөдөр” сонины нийтлэлд “АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг шинэчлэхээс эхлүүлсэн түүний үйл хэрэг “АТГ огт хөдлөхгүй байна” гэх гомдлоор үргэлжилсэн. 2018 оныг “Авлигыг илчлэх, гэрч, мэдээлэгч, шүгэл үлээгч, хохирогчийг хамгаалах жил” болгон зарласны дараа Монгол авлигын индексээр даруй 16 байр ухарсан дүн ил болсон нь АТГ-ыг цаашид байлгах, эсэх талаар Төрийн тэргүүн ам нээхэд хүргэв. Харин үүнийг нь олон улсын байгууллагууд шүүмжлээд амжсан. 

Тэрбээр “60 тэрбум”-ын гэх хэргийг хянасан талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлт гаргасан нь ч талаар болсон. Адаг сүүлд нь ард түмний санал болгосон хүмүүсийг АТГ-ын даргаар солих оролдлого хийсэн нь бүтэлгүйтэв...” хэмээжээ. 

Ерөнхийлөгчийн нэг жилийн үр дүн ийн хэвлэлийн хуудсаар хөвөрч эхэлсэн ч бүтэлтэй гэхээс илүү бүтэлгүй нь олон харагдана. Цаазын ял сэргэсэнгүй, уул уурхайгаар баяжсан 30 гэр бүлийг зарласангүй, оффшор данстнууд мөнгөн хөрөнгөө оруулж ирсэнгүй, хүүхдийн мөнгийг 100 хувьд олгосонгүй, ШХАБ-т ч элссэнгүй. Тэгэхээр Ерөнхийлөгчийн эхлүүлсэн ажил, санал санаачилга олон нийтийн дунд нэг хэсэгтээ л өндрөө авч яригдаад ямар ч үр дүнгүй шуураад өнгөрч байна. Улсын гадаад харилцаа гэхээс илүү сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлж, эх орны хөгжил гэхээсээ илүү “хов хөөсөн” асуудалд мэдэгдэл хийж, хориг тавьж байв. Тэр бүхний дундаас тас зуурч үлдээд үр дүнг нь харахаар улайрч байгаа нэг л асуудал байна. Тэр нь ATT-ын даргыг солих юм. 

АТГ-ын даргыг л авч хаяж байвал хамаг хэрэг нь бүтчих гээд байгаа мэт аашилж байна. Тэр УИХ-ыг энэ асуудлаар шахаанд оруулж байна. Ерөнхийлөгч яагаад авлига биш даргатай нь, асуудал биш хүнтэй нь тэмцээд байна вэ. Түүний 365 хоногийн гол сэдэв нь энэ байв.

АТГ-ын олон нийтийн зөвлөлд Ерөнхийлөгч өөрийн нэрийн хүмүүсээ оруулж, дотроос нь бужигнуулж, харин өөрөө дээрээс нь “жижигрүүлж” байна. Олон нийтийн хүчийг ч энэ тэмцэлдээ ашиглаад амжлаа. АТГ-ын даргыг сонгох олон нийтийн санал асуулга явуулж, дараагийн даргыг нь ч бэлдээд тавьчихсан. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, АТГ-ын даргыг “авч хаяна” гэсэн утгатай албан бичиг хүргүүлэв. АТГ-ын даргыг УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Хуульчид Х.Энхжаргалын хуулийн хугацаа дуусаагүй хэмээн ярьж байгаа ч Ерөнхийлөгчид хуулийн тухайн заалт хамаагүй, АТГ-ын даргыг л авч хаяж байвал хамаг хэрэг нь бүтчих гээд байгаа мэт аашилж байна. Уг нь Ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараахан АТГ-ын дарга Х.Энхжаргалтай уулзан, Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг авчрах талаар ярилцаж, оффшорчдод 49 хоногийн хугацаа өгч байлаа. Гэсэн ч нэг их удалгүй АТГ-ын даргын суудал дээр улстөржиж, авлига, оффшортой тэмцэхээс илүү АТГ-ын даргатай нь тэмцэж эхэлсэн. 

Х.Энхжаргал л байхгүй бол авлига арилчих мэтээр ярьж, мөрөөдөж байна. Энэ нь юу л бол доо. Ийнхүү Монгол Улсын хөгжлийг яаж өөд нь татав гэдэг асуултыг Ерөнхийлөгчөөс асуухаас илүүтэй яагаад АТГ-ын даргатай тэмцэв хэмээн асуувал нэлээд урт хариулттай үлдэх нэг жил өнгөрч байна даа.

Х.Батсайхан
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
148 өдрийн өмнө / 103.229.122.250

Доржзодовд хүмүүсийг гарамгай гайхамшигтай гүтгэсэн гэж л Баатар өгдөггүй юм яасан гэж Баатар өгөх болж байна.

Зочин
149 өдрийн өмнө / 103.229.122.250

Бүтэн нэг жилийг нэг хүнийг ажилаас нь хална гэж цаг хунацаа алдсан бол харамсалтай . АТГ сайн ажиллаж байна. Ажилаа хуулийн дагуу хийж.чадаж байгаа байгууллагын даргыг ажилаас нь чөлөөлөх гээд байдагийн цаана маш том асуудал байдаг байхаа.

Зочин
149 өдрийн өмнө / 202.9.42.5

АТГ ын дарга Энхжаргал Баттулгын мөнгө төгрөг гулгуулсан талаар , төмөр замаас идсэн уусан талаар нь маш их мэдээлэлтэй байгаа тэрнийг нь удахгүй дэлгэх гээд байгаа учираас хаяагаа манаад шийрэгнээд байгаа юм. Наад Энхжаргалаас чинь хий гарахгүй ээ бас хууль зөрчихгүй ясны хууль сахиулагч

иргэн
150 өдрийн өмнө / 202.72.245.204

Доржзодовд баатар цол өгөх хэрэгтэй

ЗОЧИН
150 өдрийн өмнө / 66.181.185.34

н.Доржзодовд Баатар цол өгнө гэж бас яриад байсан байхаа.

ЗОЧИН
150 өдрийн өмнө / 66.181.185.34

ЭНЭ СЭТГҮҮЛЧ ҮНЭХЭЭР ҮНЭН БОДИТ БАЙДАЛЫГ БИЧСЭН БАЙНА ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ГАРГАСАН ШИЙДВЭРД ИТГЭХГҮЙ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙЖ БОЛОХ УУ ЭНЭ ХЭРЭГИЙГ ГАНЦ Н. ЭНХЖАРГАЛ ГЭЖ ХҮН ШАЛГААГҮЙ БИЗ ДЭЭ ТЕГ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХАМТАРСАН ШАЛГАЛТ ШАЛГАСАН ГЭЭ БИЗ ДЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭНЭ ГУРВАН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА ХЯНАСАН ПРОКУРОРТ НЬ АДИЛ ХАРИУЦЛАГА ЯРИАЧ ЯАГААД ЗӨВХӨН ЭНХЖАРГАЛ ГЭЖ ХҮНТЭЙ ХӨӨЦӨЛДӨӨД БАЙДАГ ЮМ БОЛ ОДОО БҮР МАН ГИШҮҮДИЙГ ТАТАН ОРОЛЦУУЛЖ ХҮЧ НЭМЭХ БОЛОВ 60 ТЭР БУМ ГЭЖ ЯРИА Л БАЙСАН ЮМ БИШ ҮҮ ЭНЭ ЯРИАНААС Ч ИЛҮҮ ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛОР ШАМШИГДУУЛСАН ХУДАЛ ҮНЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ХЭРЭГҮҮД ЯРИГДААД ТАГ БОЛДОГ ЭНЭ БҮГДИЙГЭЭ ЭХЛЭЭД ЯРИАД ШАЛГАЖ ТОГТООЖ ЧАДАХГҮЙ.БОЛ ХАРИУЦЛАГАА ЯРИАЧ ЭНЭ 60 ТЭР БУМ ГЭЖ УЛС ТӨРЖСӨН ЯРИА СОНГУУЛЬ.БОЛГОНООР ЯРИХ НЬ ТОДОРХОЙ ЭНЭ ЯРИА АН 50-60 НАСНЫХАН УЛС ТӨРӨӨС ХОЛДОЖ БАЙЖ МАРТАГДАХ БОЛОВ УУ.ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ ГЭДЭГ ҮГИЙГ МӨРДЛӨГ БОЛГОЖ МАНАЙ ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨР АЛБА ХАШИЖ БАЙГАА ЭРХМҮҮД БОДОЖ АЖИЛАМААР ТА БҮГДИЙН ХООРОНДЫН ӨШӨӨ ХОРСОЛ ЭНЭ УЛС ЭХ ОРНЫ ХӨГЖИЛД ЧӨДӨР ТУШАА АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД МУУГААР Л НӨЛӨӨЛӨНӨ.

зочин
151 өдрийн өмнө / 202.131.238.150

Ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн ойр тойрныхон АВИЛГАТАЙ биш ДАРГАтай тэмцэж байгаа нь үнэн. Баасанг баахан бархируулсан. Өс хонзон ихтэй хүн юм. Анх гарахдаа л АТГ-н даргыг хална гэсэн тэр үгэндээ хүрэх гээд .....

Зочин
151 өдрийн өмнө / 64.119.22.149

ЭНЭ ХҮН ХЭНИЙ ЗАРААЛААР ХЭДЭН ТӨГРӨГ АВЧИХААД ИЙМ ЮМ ЭРЭЭЧИЖ СУУГАА ЮМ БОЛ. ХАМГИЙН НААД ЗАХ НЬ УЛААНБААТАР ХОТ МААНЬ АВЛИГАДАА ЖИВЭЭД ГИШГЭХ ГАЗАРГҮЙ, ТҮГЖРЭХГҮЙ ӨДӨРГҮЙ БОЛТЛОО БАРИЛГА БАЙШИНГААр ЧИГЖҮҮЛЭЭД ШИНЭЭР ОРОН СУУЦАНД ОРЖ БАЙГАА АЙЛ БҮР АВЛИГЫН МӨНГИЙГ НЬ ДАВХАР ТӨЛЖ БАЙНА. НИЙСЛЭЛЧҮҮД МААНЬ ТҮГЖРЭЛ ГАЦААНААС БОЛООД УУР БУХИМДАЛТАЙ ЮМ Л БОЛ ХӨМСГӨӨ ЗАНГИДАХ БОЛСОН НЬ АВЛИГАЧДЫН БУРУУ БИШ ГЭЖ ҮҮ. ЭНХЖАРГАЛ, НЯМДОРЖ ХОЁРЫГ ДАРГА БОЛСНООС ХОЙШ АВЛИГА АЛБАН ТУШААЛЫНГЭМТ ХЭРЭГ ЦАГААНДАА ГАРСНЫГ БИД ӨДӨР ТУТАМ ХАРЖ БАЙНА.

Чонын сүнс
151 өдрийн өмнө / 49.0.147.129

Энэ хүн ийм юм бичих нь хэнд ашигтай юм болдоо......Нэг кинон дээр Богд хаан хэлдэг дээ... Энэ чааваас хэний зараалаар юу сэдэж яваа юм бол

Тэмбүүтэй сэтгүүлч
151 өдрийн өмнө / 27.123.214.109

Тэмбүүн толгойлсон сэтгүүлчээ Энэ Улс авилгалаа жижил бгуу