Манай улсад 9.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

: 151 өдрийн өмнө / 2018-07-19 10:00:55

Зургаадугаар сарын 30-ны байдлаар манай улсад 92 орны 9.6 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 6 орноор өсөж, ажиллагчид 1.1 мянган хүнээр буурчээ. Хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэдийн 9 мянга нь эрэгтэй, 0.6 мянга нь эмэгтэй байна. Тэдний

69 хувь нь БНХАУ,
4.4 хувь нь Австрали,
3.3 хувь нь БНСУ,
3.1 хувь нь ОХУ,
2.6 хувь нь АНУ,
2.2 хувь нь БНСВУ,
1.8 хувь нь Филиппин,
1.7 хувь нь Канад,
1.4 хувь нь Англи,
9.9 хувь нь бусад улсын харьяат иргэд байна.

Өмнөх оны мөн үеэс манай улсад хөдөлмөр эрхэлж буй

Австрали иргэд 91 (27.7%),
Филиппин Улсын иргэд 88 (2.1 дахин их),
БНСВУ-ын иргэд 49 (29.7%),
Англи Улсын иргэд 36 (37.1%),
АНУ-ын иргэд 8 (3.3 %) хүнээр өсөж, харин

ОХУ-ын иргэд 167 (36.0%),
БНХАУ-ын иргэд 131 (1.9%),
БНСУ-ын иргэд 18 (5.3 %),
Канад Улсын иргэд 11 (6.1%) хүнээр тус тус буурчээ гэж ҮСХ-ноос мэдээлэв.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих