Мексикт анх удаа 12 настай хүүхэд оюутан болжээ

: 136 өдрийн өмнө / 2018-08-03 11:36:00

Түүнийг Карлос Антонио Сантамария гэдэг бөгөөд тэрбээр Мексикийн нэгэн томоохон их сургууль болох Үндэсний бие даасан их сургуулийн оюутан болж чадсан байна.

Сантамария 9 наснаасаа л хичээл, сургалтаа амжилттай дүүргэж аналитик хими, биохими, молекул биологийн чиглэлээр зэрэг авчээ. Цаашид тэрбээр үргэлжлүүлэн физик, био анагаах ухааны хичээлүүдийг судлах сонирхолтой байгаа аж.  



“Би зүгээр л сурахыг хүсч байна. Хэрэв хэн нэгэн энэ боломжийг хүртэх хаалгыг хаавал би цонхоор орох болно” гэж Сантамария хэлсэн байна. Мексикийн Үндэсний бие даасан их сургуульд элсэн орохын тулд тэрбээр дунд боловсролын гэрчилгээгээ хугацаанаас нь өмнө авчээ. АНУ-аас Мексикт суугаа ЭСЯ түүнийг “Мексикийн бяцхан авъяастан, суутан” хэмээн нэрлэсэн байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих