“Зомби хүн” нэрээрээ алдартай загвар өмсөгч Рик Женест амиа хорложээ

: 75 өдрийн өмнө / 2018-08-03 14:57:02

Канадын “Зомби хүн” нэрээрээ алдартай загвар өмсөгч Рик Женест өнгөрсөн лхагва гарагт Канадын Монреаль хотод амиа хорложээ. Биен дээрх олон шивээсээрээ нэрд гарч байсан тэрбээр Америкийн дуучин Леди Гагагийн “Born This Way” дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон юм.

Тэрбээр шавьжны 176, ясны 139 шивээс хийлгэснээрээ биендээ хамгийн олон шивээс хийлгэсэн хүнээр тодорч, Гиннесийн номонд бичигдэж байжээ. Түүний биеийн 90 хувь нь шивээстэй аж.

Р.Женест анхныхаа шивээсийг тархины хавдрын хагалгаанд орсныхоо дараа хийлгэж байжээ. Түүний 3,5 метр өндөр хүрэл хөшөөг Лондон хотын музейд босгох бодолтой байгаагаа Их Британийн зураач Марк Куинн өмнө нь мэдэгдэж байсан юм. 

Б.Халиун
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих