Тайландад хулгай хийсэн гурван иргэнийг баривчлан шалгаж байна

: 13 өдрийн өмнө / 2018-08-06 10:17:29

Монгол Улсын гурван иргэн Тайландад хулгайн гэмт хэрэгт холбогдсон байна. И. Ганболд /31 настай/, О. Баярсайхан / 39 настай /, Ц.Оюунболд /34 настай / нарыг Бангкокын дамжин өнгөрөх Чи Лом өртөөнөөс нутаг буцах гэж байхад нь баривчилжээ. Тайландын цагдаа нар Чи Лом өртөөнөөс И.Ганболдыг баривчилснаар бусад хэрэгтнүүдийг илрүүлэн барьсан байна.

Хулгайлсан зүйл дотор нийтдээ 300 мянган баттай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар, евро, мөн Тайландын батт, Австрали доллар, Солонгосын Вон болон гар утас,  бусад эд зүйлс байжээ. Тайландын Цагдаагийн газрын дэд комиссар Сурачет Хакпалын хэлж буйгаар, өнгөрсөн долдугаар сарын 18-нд Тайландад Монгол Улсын таван иргэн жуулчны шугамаар орж ирсэн бөгөөд хоёр нь  IPhone X загварын гар утас худалдаж аван долдугаар сарын 26-нд нутаг буцсан боловч Бангкокын дамжин өнгөрөх өртөөнд солонгосын жуулчин 50 мянган вон, дөрвөн кредит карт бүхий түрийвчээ алдсан гэх гомдлын дагуу цагдаагийнхан хэрэгтнийг хайж эхэлжээ. Хяналтын камераар шүүхэд түрийвчийг хулгайлсан хүн Монгол Улсын иргэн И.Ганболд байсныг илрүүлжээ. Мөрдөн байцаалтын явцад  нутаг буцсан Монгол Улсын хоёр иргэн нь Солонгос иргэний кредит картаар таван ширхэг IPhone Х гар утас худалдаж аваад буцсан гэдгийг мэдүүлжээ. Тус улсын хуулиар хууль бусаар хүний кредит карт ашигласан хэрэгт таван жилийн ял оноох, 100.000 баттын торгууль ногдуулдаг байна.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Эрхийг нь хас
12 өдрийн өмнө / 122.201.27.130

Гадаадад хулгай болон ямар нэгэн гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн этгээдийн дахин гадаадад гарах эрхийг нь хасах хэрэгтэй Энд хүний эрхээс илүү улс орны нэр хүндийн асуудал хөндөгдөж байна. Ичиж үхмэээр ч юм болж байна даа

АРЧААГҮЙ ТӨРТЭЙ УЛС
13 өдрийн өмнө / 103.9.90.50

Заваан ийн.. Одоо Тайландад очоод нүүр хийх газаргүй боллоо. Энэ 3-аар Монголыг төсөөлнө биз? Энэ цагдаа нар нь бүүр заначихсан, элэг доог хийсэн шийнжтэй байгаа биз дээ? .. Ер нь хаа газар жуулчид олноороо явж л байдаг.. ингэж бие биенийхээ юмыг хулгайлаад байдаггүй биз дээ? Ямар гээч шунал вээ? Нэг талаас хувь хүмүүсийн жигшүүрт хэрэг, нөгөө талаасаа ард түмнээ амьдрах аргагүй болгож дэлхийгээр нэг тэнүүлж, хулгай зэлгий хийлгэж байгаа арчаагүй төрийн гутамшиг! Өчнөөн баялаг дороо дэвсчихээд тэрнийгээ гаднын луйварчдад үнэгүй шахам өгчихөөд.. ард түмнийхээ амьдрал залгуулах нүх сүв болгоныг хааж, хавчиж шахаж байдаг төртэй улсад хүн хэвийн амьдарч чадах уу? ӨЛСӨЖ ҮХЭХГҮЙ, ХҮН ШИГ ЭДЭЛЖ ХЭРЭГЛЭХИЙН ТУЛД ХУЛГАЙ ХИЙХ ЭНЭ МЭТИЙН ХҮМҮҮСТ ЮУ Ч БИШ БИЗ ДЭЭ? ХЭРЭВ ХҮН БҮХЭН ДОР БҮРДЭЭ ТӨРИЙН ДАРАМТ ШАХАЛТГҮЙ БИЗНЕС, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ ХҮН ШИГ АМЬДАРЧ, АЖИЛЛАЖ БОЛДОГ БАЙСАН БОЛ.. ИЙМ ГЭМТ ХЭРЭГ, АЛЛАГА ТАЛЛАГА ГАРАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ. АРД ТҮМЭН ЯМАР Ч ЗОРИЛГО ТАВИХ БОЛОМЖГҮЙ, ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭХ ИТГЭЛГҮЙ, ГАРАХ ГАРЦГҮЙ БОЛЧИХООД БАЙНА 78 МАЛНУУД АА! ХҮН БҮРИЙГ ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛГОДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД ХУЛГАЙЧ БОЛГОМООРГҮЙ БАЙНА! ЭНЭ УЛСАД ЮМ ХИЙХ ЯМАРЧ БОЛОМЖ АЛГА! ХААШАА Л ХАРНАВ ДАРАМТ ШАХАЛТ, ХҮНД СУРТАЛ, АВИЛГАЛ, ДЭЭРЭМ.. ЖИРИЙН ХҮН АМЬДРАХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ БОЛСОН! ТӨР НЬ ИРГЭДИЙНХЭЭ ХИЙХ АЖЛЫГ БУЛААЖ АВДАГ, ХЭДХЭН ХҮН ХАГАРТЛАА БАЯЖСАН.. ӨМХИЙ ХУВАЛЗНУУД ТИЙРЭНТЭЖ ҮХЭЭСЭЙ!