МАН Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа

: 72 өдрийн өмнө / 2018-08-06 12:37:35

МАН-ын II Бага хурал өнөөдөр 200 гишүүн буюу 53.5 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох эсэх, мөн нэр дэвшүүлэх журмыг хэлэлцэн баталсан юм.

Хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Ардын Нам УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцоор шийдвэрлэлээ. Хуулийн дагуу маргааш Сонгуулийн Ерөнхий Хороонд оролцох хүсэлтээ гаргах юм. Сонгуулийн Ерөнхий Хороо тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.

 

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
72 өдрийн өмнө / 202.179.31.49

хүрэлсүх хурлын дарга болох замаа л засаад байна уу