Ч.БАТБИЛЭГ: Дахин төлөвлөлтийг ИРГЭДИЙН ХҮСЭЛТИЙН дагуу хийж эхэлсэн

: 12 өдрийн өмнө / 2018-08-06 15:56:24

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн талаар Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгтэй ярилцлаа.

-    Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажил нэлээд маргаантай, багагүй асуудалтай байсан. Одоогоор ажлын явц, нөхцөл байдал ямар шатанд байна вэ?

Агаар орчны бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй ажил нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтцээр хангах явдал юм. Гэхдээ үүнийг урт хугацаанд ихээхэн хөрөнгө зарцуулж хэрэгжүүлэх шаардлагатай. Тиймээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах ажлын хөрөнгийг гадаадын зээл тусламж, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна. 

Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллыг гурван бүсэд хуваан төвийн бүсэд нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна.


-    Төвийн бүсийн хэчнээн байршилд дахин  төлөвлөлт хийж барилгажуулахаар ажиллаж байна вэ?

Нийслэлийн ИТХ-ын 2013, 2014 оны тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн нийт 24 байршлыг баталсан. Уг байршлыг хэсэгчилсэн 75 талбайд хуваалаа. Энэ нь гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14, хүн амын есөн хувийг хамарч байгаа юм. Сонгосон хэсэгчилсэн 75 талбайд нийт 41 аж ахуйн нэгж, компанийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан. Эдгээрээс төсөл хэрэгжүүлэх талбайд бүтээн байгуулалтын ажлаа хийгээгүй 11 аж ахуйн нэгж, компанийн эрхийг цуцаллаа. Одоогийн байдлаар 30 аж ахуйн нэгж, компани гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж байна. Ерөнхийдөө дахин төлөвлөлтийн ажил илүү эрчимжиж байна гэж болно. Биднийг 2016 онд ажил хүлээн авахад зургаан аж ахуйн нэгж, компанийн эрхийг цуцалсан , 35 аж ахуйн нэгж, компани төсөл хэрэгжүүлсэн байдалтай байсан.

-    Энэ онд хэчнээн айлын орон сууц ашиглалтад оруулах вэ?

Энэ оны эхний хагас жилийн байдлаар 300-аад айлын орон сууц ашиглалтад оруулсан байна. Одоогийн байдлаар 12 аж ахуйн нэгж, компани барилгын ажлаа эхлүүлсэн. Тэдний өгсөн мэдээллээр энэ онд багтан 1844 айлын орон сууц ашиглалтад оруулах тооцоо бий. Гэхдээ төсөл хэрэгжүүлэгчдийн ажлын хурд, явц зэргээс шалтгаалан 1500-2000 айлын орон сууц ашиглалтад оруулна гэсэн тооцоотой байна. Мөн 2019 онд дуусгахаар төлөвлөн барилга угсралтын ажлаа эхлүүлсэн 4137 айлын орон сууцны бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд нийт 1545 айлын газрыг чөлөөлж, 5309 айлын орон сууц ашиглалтад оруулсан. 


-    Газар чөлөөлсөн оршин суугчдад багагүй асуудал дагуулсан “Гранд Лайн” ХХК барилгын ажлаа эхлүүлсэн үү. Орон сууцаа хэзээ ашиглалтад хүлээлгэж өгөх бол?

Ажлаа эхлүүлсэн төсөл хэрэгжүүлэгчдийн нэг нь “Гранд Лайн” компани. Тус компани Баянзүрх дүүргийн XII хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн орчимд 210 айлын хоёр блок орон сууц барьж, ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна. Одоогоор зоорийн давхар, нэгдүгээр давхрын карказ угсралтын ажлаа хийсэн байна. Үүнээс гадна бусад аж ахуйн нэгж, компани ч ажлаа эрчимтэй гүйцэтгэж байгаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн IX, XI хорооны орон сууцны VII хорооллын Б хэсэгчилсэн талбайд “Пример-Инвест-мент групп” 60, IX, X, XI хороонд “Монтед” ХХК 224, Чингэлтэй дүүргийн XIII, XV хороонд “Буурал сутай” 88, IX, X, XI хороо Дэнжийн 1000, А хэсэгчилсэн талбайд “Бармон” 232 айлын орон сууцыг энэ оны IV улиралд ашиглалтад оруулна. Харин Баянзүрх дүүрэгт энэ онд багтаж нэлээд олон айлын орон сууц ашиглалтад орно. Тодруулбал, тус Дүүргийн VIII, XVI хорооны А хэсэгчилсэн талбайд “Баганат-Өргөө” ХХК 80, XIII, XVI хорооны орон сууцны XVI хорооллын Б хэсэгчилсэн талбайд “Моннис-Урбан” девелопмент” ХХК 306, XIII, XIV хороонд  “ Зургаан талт” ХХК 168, XIII, XIV хороонд “Цагаан хуаран” ХХК 518 айлын орон сууц ашиглалтад өгөх ёстой. 

-   Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахад хамгийн гол асуудал нь  дэд бүтэц байдаг. Хөрөнгө мөнгийг  нь хэрхэн шийдвэрлэсэн бэ? 

Инженжерийн шугам сүлжээний ажилд нийслэлийн төсвөөс 57.5 тэрбум, Монгол Улсын Хөгжлийн банк 46.8 тэрбум, нийт 104.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Үлдсан байршлын дэд бүтцийг шийдвэрлэхэд 192 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог  бид Барилга, хот байгуулалтын яам болон Засгийн газарт хүргүүлсэн. Үүний дагуу Засгийн газраас тогтоол гаргасан. Тодруулбал, БНХАУ-ын Засгийн газраас  Монгол Улсын Засгийн газарт олгох хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хэрэгжүүлэх инженерийн дэд бүтэц , шугам сүлжээний ажлыг хийхээр болсон. 

-    Өнгөрсөн хугацаанд цөөнгүй айл өрх дахин төлөвлөлтөөс болж орон гэргүй болсон тохиолдол бий. Хохирсон айл өрхийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн үү? 

2016 онд тухайн байршлыг хариуцсан аж ахуйн нэгж, компаниуд нь газар чөлөөлсөн айл өрхийн түрээсийн төлбөрийг төлж чадахгүйгээс иргэд гудамжинд гарч, орон гэргүй болж хохирсон. Ийм шалгаантай 633 өрх байсан. Иймд нэн даруй шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд дийлэнх өрхийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 400 гаруй өрхийн асуудлыг шийдвэрлэж, одоогоор 222 өрх үлдээд  байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 132 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж, үүнийг түрээсийн буюу дамжин өнгөрүүлэх хэлбэрээр ашиглаж байна. Тухайн орон сууц болон дэд төвд барьсан 50 айлын орон сууцад хохирсон иргэдийг оруулсан. Бусдыг нь барилгын төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, компаниудтай ярилцаж, түрээсийг нь төлүүлэх байдлаар иргэдийн хохирлыг барагдуулсан. 

-    Үлдсэн 200 гаруй айл архийн асуудлыг ямар байдлаар хэдий хэр хугацаанд шийдвэрлэх вэ? 

-154 айлын түрээсийн орон сууцыг удахгүй ашиглалтад оруулна.

Үүнд зарим айлыг оруулахаар төлөвлөсөн. Мөн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, компаниуд эхний ээлжийн орон сууцаа ашиглалтад оруулахад бэлэн болж байна. Тухайн орон сууцанд оруулах байдлаар энэ сардаа багтан хохирсон айл өрхийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. 

-    Газар чөлөөлсөн айлуудад хохирол учруулахгүй байх талд ямар арга хэмжээ авч байна?

Өмнө нь төсөл хэрэгжүүлэгч , оршин суугч хоёр хоорондоо тохиролцоод газраа чөлөөлдөг байсан .ингээд тухайн орон суц барьж дуусах хүртэлх хугацаанд газраа чөлөөлсөн иргэнийг орон сууцад оруулж түрээсийг нь төлдөг байлаа. Ийм зарчмаар явахаар барилгын ажил нь удааширсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч газар чөлөөлсөн иргэндээ түрээсийн мөнгөө өгч чадахгүйд хүрсэн тохиолдол бий. Тиймээс одоо бид газар чөлөөлөх айл өрхийн асуудлыг заавал шийдвэрлэсэн байх. Шаардлагыг тавьж байгаа.  Мөн нийслэлээс дамжин өнгөрүүлэх орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгч   аж ахуйн нэгж, компаниудын 2018 он хрэлх хийсэн ажлын тайлан болон цаашид 2020 он хүртэлх хийх ажлын төлөвлөгөөг нь бид авсан юм. Ингээд компани нь нэг бүрийг авч үзээд улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Үүний дараа нэр бүхий аж ахуйн нэгж, компаниудад тодорхой хугацаатай үүрэг өгсөн.Хэрэв үүргийг биелүүлэхгүй бол төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцлах хүртэл  арга хэмжээ авахыг анхааруулсан. Үүний дараа ажлаа эхлүүлээгүй, эхлүүлсэн ч цаашид үргэлжлүүлэх эдийн засгийн боллон ажиллах хүч, тоног төаөөрөмж хангалтгүй долоон аж ахуйн нэгж, компанийн эрх цуцаллаа, Үүнээс өмнө буюу 2016 онд зургаан аж ахуйн нэгж, компанийн эрхийг цуцалсан байсан юм. 

-  Төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж, компанийн эрхийг цуцалсан байршилд сонгон шалгаруулалтыг ямар байдлаар зохион байгуулж байна вэ? 

Төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалсан 13 аж ахуйн нэгж, компанийн 14 байршилд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Энэ сарын 21-нд сонгон шалгаруулалт зарласан. Энэ сарын 21-нд сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа дуусна. Бид нэг зарёим баримтлаж байгаа. Өмнө нь томоохон хэмжээний  газрыг нэг аж ахуйн нэгж компанид өгдөг. Тухайн аж ахуйн нэгж компани нь жилд 1-2 орон сууц барих байдлаар удаашралтай үргэлжилж байсан тал бий. Харин бид тухайн аж ахуйн нэгж , компанийн хүчин чадалд тулгуурлах зарчмыг баримталж байна.

Өөрөөр хэлбэл, бага талбайд богино хугацаанд ажииллан газар чөлөөлсөн айл өрхийг орон сууцанд оруулахыг илүүд үзэж байна. 

-    Оршин суугчдын хүсэлтээр нэг байршил нэмж баталсан. Иргэд хүсэлт гаргас ан тохиолдолд түүнийг ямар байдлаар шийдвэрлэдэг вэ?

Хан-Уул дүүргийн V хорооны оршин суугчид дахин төлөвлөлтийн байшрилд хамруулж өгөх хүсэлтийг хороо болон дүүргийн Засаг даргын Тамгын газраар дамжуулан бидэнд гаргасан. Иймд бид тухайн газарт очиж иргэдээс судалгаа авахад 80 гаруй хувь нь дэмжсэн учраас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулж батлууллаа. Тод руулбал, оршин суушчдын хүсэлтийг харгалзан үзэж холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах  төсөл хэрэгжүүлэх байршлаар тус дүүргийн V хороо, Яармаг орчмын 10.4 га газрыг тогтоолоор баталсан. Ингэснээр Яармагийн 21 дүгээр гудамжны айл өрх төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох, I-IX гудамжны айл өрхийг дахин төлөвлөлтөд хамруулж барилгажуулах боломжтой болсон. Ингээд нийт 25 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр болж байгаа юм. 
 

 
Эх сурвалж: "МОНГОЛЫН ҮНЭН" СОНИН 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
12 өдрийн өмнө / 203.91.115.42

батүүлийн хүүхэд гранд лайн компаниа бэрэнд зараад зугтсан шүү дээ. энэ хөлдүү оорк ямар ч мэдлэг алга.