Зөвлөгөө: Арьсаа цайруулах шилдэг 10 арга

: 132 өдрийн өмнө / 2018-08-07 11:48:33

Зуны турш хөдөө гадаа, салхинд гарсан та борлосон арьсаа хэрхэн цайруулах вэ гэж бодож байгаа байх. Тэгвэл танд хамгийн хурдан арьсаа цайруулах энгийн зөвлөгөөг хүргэе!

1. Лемон

Лемон буюу нимбэг нь арьс цайруулдаг хамгийн алдартай бүтээгдэхүүн билээ. Гэхдээ үргэлж лемоноор арьсаа үрэх хэрэггүй бөгөөд хэтрүүлбэл түлэх аюултай. Тиймээс нэг аяга усанд нэг зүсэм нимбэг нэмээд салфетик эсвэл алчууранд шингээгээрэй.

Ингээд 15 минут цайруулахыг хүссэн газраа маск болгон тавих хэрэгтэй. Нэмж зөвлөхөд нүднээсээ хол байлгаарай. Долоо хоногт 2-оос 3 удаа маск тавихад л хангалттай бөгөөд хэтрүүлэх хэрэггүй.

2. Лемон болон сүүтэй усанд орох

Баннаа халуун усаар дүүргэх хэрэгтэй. Дээр нь сүү болон хэрчсэн нимбэг (нэг ширхэг байхад хангалттай) хийгээрэй. Ийм усанд 20 минут хэвтээд, дараа нь цэвэр усаар биеэ зайлах хэрэгтэй. Энэ маягаар долоо хоногт 1 удаа усанд ороход хангалттай.

3. Тараг болон зөгийн балны маск

Тараг нь сүүний ижил арьс цайруулдаг бол зөгийн бал тэжээл өгөх болно. Тиймээс энэ хоёрыг холиод нүүр эсвэл биендээ түрхээд 15 минут байлгаад бүлээн усаар угаах хэрэгтэй. Тараг сонгохдоо чихэргүй, жимсгүйг хэрэглээрэй.

4. Ус ихээр уух хэрэгтэй

Ундаа, цай болон кофеноос татгалзаж цэвэр ус ихээр уух нь арьс цайруулж, тураахад туслана. Тиймээс өдөрт 7-оос 8 аяга цэвэр ус ууж хэвшээрэй.

5. Эмчилгээний эмульс

Энэ аргыг хvмvvс тэр бүр мэддэгүй. Гэсэн ч эмульс нь ямар ч арьсанд тохирох бөгөөд нүүрэн дээр гарсан элдэв зvйлсийг хатаах үйлчилгээтэй байдаг. Эмульсээ буцалсан хүйтэн усаар зуурна. Хэт шингэн биш. Мөн л арьсаа сайтар цэвэрлэсэн байх ёстой. Ингээд бэлэн болсон маскаа гэртээ байх хугацаандаа шингэх бүрт нь давхарлан түрхэж хэрэглэнэ. Бүлээн усаар зайлж маскаа арилгасны дараа чийгшүүлэгч лосьон болон цайруулах үйлчилгээтэй тос түрхэх хэрэгтэй.  

6. Гүзээлзгэнэ

 Гүзээлзгэнийг няцалж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 15 минут бигнүүр тавих.

7. Улаан лоолийн шүүс 

Улаан лоолийн шүүсийг сүүтэй хольж, арьсаа арчвал цайхын зэрэгцээ зөөлөрч булбарай болно.

8. Улаан лууван

 Улаан лууванг үрж жижиглээд, нэг хоолны халбага ургамлын тос нэмж маск бэлтгээд нүүр, хүзүүндээ 20 минут бигнүүр тавих. Энэ нь сэвхийг бүдгэрүүлж, нөсөөг арилгах шидтэй аж.

9. Цөцгий

Нэг хоолны халбага цөцгий, нимбэгийн шүүс, нэг цайны халбага гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалтай бэлдмэлээр нүүрээ арчих.

10. Төмс

Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь 2 хоолны халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай.

Анхааруулга:

- Нимбэг ихээр хэрэглэх нь арьс хуурайшуулж мэдэх тул тос болон чийгшүүлэгч байнга хэрэглээрэй

- Цайруулах зориулалт бүхий гоо сайхны бараа болгоныг туршиж үзэх хэрэггүй. Нэг төрлийн гоо сайхны хэрэгслийг байнга

хэрэглэж байж арьсанд нөлөө үзүүлдэг бөгөөд байнга солих нь муу шүү.

- Өдөр болгон цайруулах маск хэрэглэх хэрэггүй.
 
Эдгээр зөвлөгөөг долоо хоногт 2-3 удаа хэрэглэвэл таны арьс дорхноо цайх бөгөөд арьсаа хэт хуурайшихаас хамгаалахын тулд өнжөөд нэг удаа тэжээлийн тосоор массаж хийх хэрэгтэй. Мөн сард нэг удаа нүүрээ содтой юм уу, нимбэгтэй усаар утаж заншаарай..
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих