Тарваганы түүхий давсаг залгисан хүүхдэд тахлын сэжиг илэрчээ

: 71 өдрийн өмнө / 2018-08-07 15:27:20

2018 оны наймдугаар сарын 4-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгджээ.

8 настай “Х” нь тарваганы түүхий давсаг 2 ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна.

Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна. 

Тухайн тохиолдолд шинж тэмдэг илэрсэн хүүхэд ээж аавын хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн байгаа нь хэрэв өвчилсөн бол хичнээн тооны хүнд халдвар тараах байсныг таах аргагүй бөгөөд түүнээс гарах хор хохирол асар их болохыг харуулж байна. 

Хуулиар тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй байгаа, Нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирж байгааг энэ тохиолдол илэрхийлж байна. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих