МАН-ын дарга нөхөн сонгуулиас айж байна

: 11 өдрийн өмнө / 2018-08-08 11:28:37

МАН-ын Бага хурал үндсэндээ дүр эсгэлт болж өнгөрлөө. Түнжин хагарсан томчууд нь зэрэгцээд суучихсан, инээх гэж хүчилсэн нь  сошиалд тавьсан  зургаас нь илт.  “Нөхөн сонгуульд оролцоно” гэх  мэдэгдэл нь ч гэсэн  нэг л хуурай. Бас  нэр дэвшүүлэх боловсон хүчин багтаж ядаж байна, судалгаагаар Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт  манай нам ялах нь тодорхой байгаа  гэх үгс нь  үнэнээс хол  сонсогдож байна. Намынхаа шийдвэрийг танилцуулсан хүн нь ч гэсэн  “Хоол болтол шийр зугаа”  гэдэг шиг   улс төрийн салбадайн дүр бүтээснээс цаашгүй. Энэ мэтчилэн тус намын Бага хурал  томоохон жүжиг­лэлт шаардсан муухан үзүүлбэр л    боллоо.

Бодит байдал ямар байна вэ  гэвэл,  нөхөн сонгууль хэзээ болохыг Үндсэн хуулийн цэц мэднэ гэж байгаа.  Эрх баригч нам, бусад  улс төрийн хүчнүүд  мөн адил   Цэцийн шийдвэрийг  хү­лээж таарах нь. Шууд­хан хэлэхэд,  Цэц яаж шийдэхээс нөхөн сонгууль болох уу, үгүй гэдэг нь  хамаарна гэсэн үг.

Ийм  сонирхол хэнд байж болох вэ.  Улс төрийн намын гол зорилгыг  товчхондоо сонгуульд оролцох гэж тодорхойлж болно. Тэгвэл  цөөнх болсон  АН   нэг суудлаар ч болов  байр сууриа  ахиулахыг бодно.  Улс төрийн  гурван том намын нэг МАХН-ын хувьд шударга ёс тогтоохын төлөө, МАНАН-г саармагжуулах зорилго тавьснаа  илэрхийлж байгаа. Энэ ч  үүднээс хамгийн түрүүнд  СЕХ-нд материалаа  хүргүүлж  салхи хагалсан. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/, “Үнэн ба Зөв” гэхчлэн парламентын гад­нах жижиг намууд  бо­ломж гарсан дээр үзээд алдах, төдийлөн амжилт үзүүлэхгүй ч  гэлээ   2020 оны сонгууль ойртож буй тул   намаа сурталчлаад авъя хэмээн оролцохоо илэрхийлээд байна. Тэгэхээр товлосон  хугацааг хойшлуулах, Цэц дээр гацаах, цаашлаад нөхөн сонгуулийг  хийхгүй байх сонирхол зөвхөн  МАН-д л байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тэр нь ч  тодорхой харагдаж байгаа юм.

Наад зах нь  МАН-ын хэлээд байгаа шиг нэр дэвших боломжтой, нөхөн сонгуульд ялалт авчрах нөлөөтэй, шат шатандаа манлайлаад байгаа боловсон хүчин байна уу. Ийм боломж, нөөц тэдэнд алга. Тэгэхээр  “Манайд боловсон хүчин зөндөө байна. Судалж, шалгаруулалт хийж байгаа” гэсэн  генсек Д.Амарбаясгалангийн  үг нь  зүгээр л томчуудынх нь хэлж, хэдэнтээ  давтуулсан   хоосон урианы   цууриа л юм.

Үнэндээ “60 тэр­бумын хэрэг”-ээс үүдээд  энэ намын аль ч шатнаас дэвшсэн нэр дэвшигчийг   төрийн албыг мөнгөөр худалдаж авсан нөхдүүдийн л  нэг   гэж  нийгэм хүлээж авна. Өнөөдөр л гэхэд   авлигын хэргээр баригдсан  МИАТ-ын зарим дарга нь МАН-ын даргын зөвлөх,  туслах байсан гээд л шуугиж байгаа шүү дээ.  Тиймээс “Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт судалгаагаар МАН ялах магадлалтай байгаа”  гэсэн мэдэгдэл     худал үг болох нь амархаан батлагдчихаж байгаа юм. Харин ч эсрэгээрээ,  нөхөн сонгуульд нам нь ялагдахаар байгаа гэсэн судалгаа гарсан учраас   У.Хүрэлсүх  Хэнтий аймаг дахь  УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулиас айж  бас зугтаж байна. Нөхөн сонгууль явуулах, эсэх асуудлыг  Цэцийн гарт МАН-ынхан   атгуулсан, хэний санаачилга вэ гэдэгт  ч хариулт хайх шаардлагагүй.

Хэрэв нөхөн сонгууль явдгаараа явж, өрсөлдөөн гурван том намын хооронд өрнөвөл  энэ дундаас МАН тоосонд үлдэх нь тодорхой.  АН-ын нэр дэвшигч  торойгоод гараад ирнэ гэхэд ч  найдвар маш   хомс. МАНАН-гаас татгалзахын тулд  “МАХН болон бусад”  гэсэн хувилбарыг Хэнтий аймгийн сонгогчид илүүд үзнэ. МАН ялагдсанаар У.Хүрэлсүх намын даргын  албан тушаалаа хүлээлгэж  өгнө гэсэн үг. Ерөнхий сайдын сэнтийгээсээ ч мөн бууна.  2020 оны сонгуульд намаа авч орж чадахгүй болно.

Нөхцөл байдал ийм байгаа учраас У.Хүрэлсүх энэ удаа тун чиг хулчгар болчихож.   Нөгөө индэрт гараад цөстэй үг шидэлж байдаг  зүрх, зориг  нь ч хаачив гэмээр. Уг нь тэрээр Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж,  Ерөнхий сайд болохдоо  “Би ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө энгэр заамаа урагдтал тэмцэнэ. Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй тэмцэнэ. Ганцхан зүйлээс айна, тэр бол ард түмний итгэл найдварыг алдахаас айна” хэмээн өндөр дуугаар мэдэгдэж байсан. Одоо тэгвэл  дуугарч чадахаа байгаад  шивнэдэг   болж.    Үнэнээс нуугддаг болж. Ойрын хүнийг нь МИАТ компанийн нэгэн захирлыг авлигын хэргээр баривчлаад 14  хонож байхад  тэр ганц ч  үг ганхийсэнгүй.  Авлигын асуудал огт байхгүй, энэ баривчилгаанд ямар нэгэн хүн хохирсон бол “Энэ бол улс төрийн өшөө авалт” гээд тэр зарлачих, үүнийг эрс эсэргүүцнэ гээд поп мэдэгдэл хийх хэмжээний зориг зүрх түүнд бий. Попроод зогсохгүйгээ ч тэр мэднэ. Харин одоо У.Хүрэлсүх  хийх ёстой тайлбарыг цагт нь хийж чадаагүйнхээ төлөө “сэжигтэй этгээд” болж хувирахад хүрээд байна. Иймд хэрэг явдлыг мэдэхийн ихээр мэдээд, үг дуугарвал өөрөө уначих байдал үүссэн байх магадлалтай гэсэн хардлага  төрүүлж байгаа юм.

Ямартай ч МАН болон У.Хүрэлсүхэд ийм асуудал тулгарсан тул нөхөн сонгуулийг аль болох хойшлуулах, оролцох намуудыг ч ямар нэг шалтаг, шалтгаанаар түдгэлзүүлж цаг хожихыг урьтал болгож байна.  Цааш­лаад 42 дугаар тойрогт болж өгвөл сон­гууль явуулахгүй байхыг   ч санаархаж байгаа нь энэ юм.  Цэц  байтугай  сонгуулийн төв байгууллага болох Сонгуулийн ерөнхий хороо ч   эрх баригчдын  амыг харж, даган баясдаг нь нууц биш.  Энэ удаа ч гэсэн Цэц хуулиа барьж цэцэрхээд  байна уу,  далдын нөлөөтэй шийдвэрээр далайлгаад байна уу гэдгийг Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн  сонгуулийн үйл явц  батлан харуулах биз ээ.

Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
9 өдрийн өмнө / 202.9.42.3

Сагсагнасан юу ч хийгээгүй айж таарна.худлаа лаг болох гээд саахалзаад ман аас хэн ч байсан унана.

Ман
10 өдрийн өмнө / 66.249.82.190

Энэ тойрогт МАН унах нь гарцаагүй тэгэхлээр сонгуульд ялагдсан хариуцлагыг Хүрэлсүх нөгөө хялар Амарбаясгалан 2 хэн нь хүлээх вэ

Зочин
10 өдрийн өмнө / 103.111.68.3

МАНАН сөнтугай

Хүрэлсүхийн туслах м
10 өдрийн өмнө / 122.201.21.205

Сан дампуу ялзарсан ан ч оффшор эрдэнэ үхсэн хүний нэрээр мөнгө угааж ХАНДГАЙТИЙН аманд ХАУСТАЙ хулгайчид ман ан ы гарууд !

ЗОЧИН
10 өдрийн өмнө / 122.201.21.205

МАН ХУУРАМЧ ДҮР ЭСГЭЭД Ч АРД ТҮМНИЙГ БАРАХГҮЙ САНАЛ ӨГНӨ Л ГЭЖ БАЙХГҮЙ ХУЦВАА ! ХАУС БАЯР УРВАГЧ ХУЛГАЙЧАЙ ШОРОНД ХИЙЖ САНЛАА АВ МАЙ САЛААВЧ