УИХ-ын гишүүн Д.Муратыг цагаатгаж, Д.Бахытгүлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо

: 130 өдрийн өмнө / 2018-08-08 16:13:32

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж, түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа. Тодруулбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1, 21.2.1-д зааснаар буруутган шүүсэн юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 11.6.1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 21.2.1-д Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн хэмээн заасан байдаг. 

Улмаар шүүхээс УИХ-ын гишүүн Д.Мурат, М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
128 өдрийн өмнө / 64.119.27.57

Шүүх хурлын өмнөх өдөр АН-ын дарга С.Эрдэнэ Муратыг гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй байна гэж телевизээр улс орон даяар зарласан. Түүнийг нь Монголын шүүх батлав. Нэг иймэрхүү....

зочин
130 өдрийн өмнө / 103.20.152.50

үнэн мөнхөд ялна