"Хурд" группын барилга дээр ажиллаж байсан 17 настай иргэн амиа алдлаа

: 130 өдрийн өмнө / 2018-08-09 10:25:29

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Хүннү" хорооллын "Хурд" группын барилгын хашаанд нэг иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ талаарх дуудлага, мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад 19.22 цагт иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчдыг очиж шалгахад "Хурд" группын барилгын туслах ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 17 настай эрэгтэй У амиа алдсан байжээ. Талийгаач залуу чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулан нас барсан нь урьдчилсан нөхцөл байдлаар тогтоогдон байна.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих