ИЗНН-ыг 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ

: 129 өдрийн өмнө / 2018-08-09 17:37:00

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр (VIII/09) хуралдаж, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ хүргүүлсэн 14 намыг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. 

Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг үндэслэн Иргэний Зориг Ногоон Намыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.

Нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэгдсэн намуудад Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсгийг үндэслэн батламж гардуулах юм.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн намууд:

1. Монгол Ардын Хувьсгалт Нам

2. Хөдөлмөрийн Үндэсний Нам

3. Ардчилсан Нам

4. Дэлхийн Монголчууд Нам

5. Үнэн Ба Зөв Нам

6. Монгол Ардын Нам

7. Монголын Ногоон Нам

8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

9. Монгол Үндэсний Ардчилсан Нам

10. Зон Олны Нам

11. Монгол Консерватив Нам

12. Ард Түмнээ Хайрлая Нам

13. Бүгд Найрамдах Нам.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Гоож наанаа
126 өдрийн өмнө / 202.9.42.12

түй чёрт..ямар хачин2 нэртэй юүнч олон нам бэ???Эд нараас нэг нь гарлаа гж бодоё. Юүч өөрчлөгдөхгүй..ямар их мөнгөтэы баян юм бэ??Энэ их мөнгөө улс, орныхоо бүтээн байгуулалтанд зарцуулаачээ. Тэгж чадсан намыг л ард түмэн дэмжиж таарна.

zocin
129 өдрийн өмнө / 202.9.42.6

Бандаашийн бузар суудалд суувал бандааш болно.үнэн ба зөвард түмнээ хайрлая.зон олны.эрх чөлөөг хэрэгжүүлэч.дэлхийн монголчуд хачин нэртэй наманцаружд хэнд хэрэгтэйн мөнгөнд дурлагсад мугуйд амьтад ямар их вэ.өмнөх согуулийнхаа хамгийн олон санал авсанг шууд гаргаж байхаар хуулиа өөрчлөөч. Худлаа өрсөлдөж шударга болж жүжиглэсэнээс жинхэнэ шударга алхам.хайран төсвийн мөнгө хөрангө олон сая төгрөг хэнтийн салхинд хийсгэж байхаар ...

Зочин
129 өдрийн өмнө / 66.181.187.199

ГАНЦ СУУДАЛ ДЭЭР ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ӨРСӨЛДӨӨН БИШ ҮҮ