Ц.Нямдорж: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бид гурвын хооронд яс хаяж, хар муур гүйлгэж байна

: 9 өдрийн өмнө / 2018-08-10 09:07:12

Хууль Зүй Дотоод Хэргийн Сайд Ц.Нямдорж Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарахаа мэдэгдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан тэрбээр тодруулга өглөө.

Тэрбээр "Улс төрийн зорилготойгоор тарааж буй гүтгэлэг, цуурхал бүрийн араас хөөцөлдөх амаргүй байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанд сууж байхад миний талаар худал мэдээлэл хэвлэлээр гарч эхэлсэн. Өнөөдөр нэмээд "Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс урвалаа" гэсэн мэдээлэл мөн гарч, угсарсан арга хэмжээнүүдийг хийж байх шиг байна.

Би У.Хүрэлсүхийн Засгийн газарт орсон, өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа нь үнэн. Томилогдсоноосоо хойших хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх зүйл мэдээж гарсан ч ам мурийж үзээгүй. 

Өчигдөр зарим хэвлэлээр “Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ц.Нямдорж гарна гэж хэлжээ” гэсэн мэдээнд намын бага хурлын дараа Их тэнгэрт болсон арга хэмжээний үеэр энэ асуудал яригдсан гэж бичсэн байна лээ. Бага хурлын дараа би зөвхөн Шадар сайд Ө.Энхтүвшинтэй л уулзсан. Тэндээс гараад л тус тусынхаа ажил руу явсан. Ямар ч арга хэмжээнд оролцоогүй. Хэн нэгэн УИХ-ын гишүүдтэй ч уулзаагүй. Их тэнгэрт арга хэмжээ болсон эсэхийг ч мэдэхгүй байна.

Тэгэхээр энэ мэдээ бол зохиомол, улс төрийн захиалгатай, саармагжуулах, будилаан хутгах гэсэн явуулга гэж харагдаж байна. Өнөөдөр "Л.Оюун-Эрдэнийг урвасан" гэсэн мэдээ гарчихаар нь энэ зохиол үргэлжлэлтэй юм байна гэж би ойлгосон. Ер нь бол яс хаях гэдэг зүйл их хэцүү. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч бид гурвын хооронд яс хаяна, их ч хар муур гүйлгэж байна.

Ерөнхий сайд бид хоёрын хооронд ч ялгаагүй. Тэгж амьдардаг, ингэж байж өөрийн зорилгыг биелүүлэх гэж оролддог хүмүүс байна. Үүнийг нь дэвэргэдэг, хөлсөөр материалыг нь гаргадаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч байна. 

Засгийн газрын ажил амаргүй нөхцөлд явж байна. Гялтайх зүйл гэвэл, эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр эрс өөр болсон. 2017 онд ч муугүй байсан бол энэ онд түүнээсээ илүү сайн болсон. Энэ талаар Ерөнхий сайд намын бага хурал дээр ярьсан. Үүний хажуугаар болж бүтэхгүй, шийдэх гээд зүтгэх гэхээр замд нь шүүдэг, хянадаг газрууд нь будилуулаад шийдвэр гаргах ажлыг саармагжуулж байгаа бэрхшээлүүд ч олон байна. Энэ бол тусдаа сэдэв.

Ямартай ч, энэ жилийн хувьд эдийн засаг сайжирч, сургууль, цэцэрлэгийн асуудал явж, газрын тосны ажил ч эхэлж байна. Гэвч хийгдэж буй зарим ажлын санхүүжилт гаднаас орж ирэх эх үүсвэртэй учраас бидний санасны зоргоор хурдан хийх, эхлүүлэх ажил биш. Цаг хугацааны хувьд бага зэрэг бэрхшээл бий. Гэхдээ төлөвлөсөн ажлууд явж байна" гэв. 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
5 өдрийн өмнө / 207.244.89.90

iim yum yariad suug bdag said yu helehew dee manai hodoonii awgai nar ch iim yum yarih zawgui bdag bolson shuu

Зочин
8 өдрийн өмнө / 66.181.176.87

Монголд хэвлэлээр зориуд худал мэдээлэл тараадаг бусдыг гүтгэдэг асуудлаа хэвлэлийн эрх чөлөө гэдэг үгээр халхавчлан бусдын эрхэнд халддаг хөлсний бичээч нарыг хязгаарладаг хуультай болмоор юм

зочин
8 өдрийн өмнө / 66.181.186.150

Нямдоржоо чи захиагат рекламаа болиоч чиний үе өнгөрсөн ш дээ хөгшөөн

Зочин
8 өдрийн өмнө / 59.153.114.75

Тэр худлаа мэдээ гаргадаг хэвлэл, бусад сурталчилгааны хэрэгслүүдийн эзэд нь тодорхой байгаа тул тэдэнд хатуу хариуцлага тооцдог хууль дүрэм байдаг биздээ.Нийгмийг эмх цэгцтэй байлгая гэвэл эндээс л эхэлмээр санагддаг.