С.Батболд: Туул гол дагуу олгогдсон газруудын эрхийг цуцлах шаардлагатай байна

: 9 өдрийн өмнө / 2018-08-10 10:00:31

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хурлаар боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, Үер, үерийн улмаас эвдэрсэн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтэл, сэргээн засварлалт, арчлалт,  үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сард усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэд усанд боогдсон, айл өрхүүдийн гэр, хашаа байшин, авто зам, орон сууцны орц, зоорийн давхар, автомашины зогсоол усанд автсан, хөрсний ус нэвчсэн зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Иргэд, ААН-ээс үер, усны нийт 257 удаагийн дуудлага иржээ. Холбогдох байгууллагууд хамтран аврах, хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулж, 187 иргэнийг авран хамгаалсан байна. Мөн ус ихээр тогтдог 10 байршилд ус зайлуулах шугам сүлжээг хийх, 50 байршилд үерийн далан, сувгийн цэвэрлэгээ хийсэн байна. Мөн үерийн хамгаалалтын барилга, байгууламж дээр журам зөрчиж контеэнер байршуулсан иргэн, ААН-д албан шаардлага өгч, 10 контейнер албадан нүүлгэж, дөрвөн зориулалтын бус явган гүүрийг буулгажээ.

“Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сургийлэх зорилгоор эрсдэлтэй бүсэд суурьшсан 592 өрхөд яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага мэдэгдлийг өгсөн. Таван айл, нэг ААН-ийг албадан нүүлгэсэн.

Цаашид үер, усны хор уршгийг арилгахад нэн шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэх, үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй суурьшсан айл өрх, ААн-ийг албадан нүүлгэх, Авто зам, замын байгууламжийн үерт эвдэрсэн хэсгүүдийн судалгааг гаргах, ус зайлуулах барилга байгууламж шинээр бий болгож, өргөтгөх, дүүргүүд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангаийг удирдлага, зохицуулалтаар хангах, Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байх хэрэгтэй байна” хэмээн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бид төсөв мөнгөний болоцооноосоо хамааран жил бүр нийслэл дэх үерийн далан сувгуудыг шинэчлэн засварлаж байгаа. Үүнийг дахин илүү хөрөнгө зарцуулж, засварлан шинэчлэх асуудлыг ярина. 1960-аад оны үед баригдсан Туул голын дагуу үерийн даланг шинэчлэх асуудлыг зайлшгүй яригдаж байна. Энэ даланг шинэчлэх зураг, төслийг яаралтай гаргах хэрэгтэй. Мөн Туул голын хамгаалалтын зурвасыг маш сайн баримтлах хэрэгтэй. Холбогдох яамтай ярилцаад, Туул гол дагуу олгогдсон газруудын эрхийг цуцалж, дахин барилга бариулахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” хэмээв.

Мөн ирэх жилийн нийслэлийн төсөвт ус соруулах шинэ техник, тоног төхөөрөмжийн зардлыг тусгаж өгнө гэдгийг онцлов.

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
6 өдрийн өмнө / 202.9.47.177

Загатнасан газар маажллаа, ажил болговол ард түмэн чамайг шүтнээ.

гоожнаанаа
6 өдрийн өмнө / 202.9.42.12

хцссс..хотын даргаа ч алддаа. УБ -аасаа гарч үзээгүй, өлгийтэй пацаан. Хайран уул, ус минь авлигачдын гараар ороод дууслаа. Ядахдаа тэд нар нь ямарч дизайн муутай өрөвдмөөр юм босгох юм...Өдөр болгон л шахуу нэг авлигач гарч ирээд хашаа хатгаад явах юм. Энэ хотод эзэн бна уу???

Яриад
6 өдрийн өмнө / 59.153.114.162

Яриад л байдаг туулын эргээр байшин барилгууд баригдаж том том хашаанууд нэмэгдээд л байдаг

Зочин
8 өдрийн өмнө / 66.181.176.87

Хотын даргаа та зөв юмны үзүүрийг зоригтой барьж авлаа гол байвч очиж болохгүй торон саадтай уул байвч зугаалж болохгүй хашаатай байна үүнийг үгүй хийвэл таны үйлс улам дэлгэрнэ тэхдээ маш их саад гүжирдлэгтэй тулна битгий шантраарай айдас хүйтэс дунд ч гэсэн зориглоорой сайн үйлс дэлгэрэх болтугай хурай хурай

Zochin
8 өдрийн өмнө / 88.172.20.124

Gazar chuluulj ail nuulgechiheed odoo avtobys ynaag ni tzegtzelj uguuchee. Medeej bid chini hotoos als zaid amidarch bna. Iimd avtobys ynaa, hydag ysig mini oirtyylj uguuch. Odoo uvul huuhduuded syrgyylidaa yavahad avtobys oldohgui huurhii ted maani daarch huruud l avtobysni byydal deer avtobys huleegeed l bj bn. Ded buttziin shiidej uguhgui bgaa bolohoor chini odoo amidarch bgaa gazraasaa nuunhed hezuu bn. Hyychin etzes geed l zogsschihno tzaashaa avtobys bhgui. Huuhduudee l uruvduh yum

зочин
9 өдрийн өмнө / 202.179.24.80

Хотын дарга минь одоо л зөв юм ярьж байна даа,Туул голын дагуу олгосон газрын зөвшөөрлийг цуцлаад зогсохгүй барьсан барилгыг нураах арга хэмжээ авбал сайнсан,,,