Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар нэгнийхээ аминд хүрчээ

: 68 өдрийн өмнө / 2018-08-10 11:27:08

Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар архи ууж байгаад маргалдаж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр орой 22.00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд хүн амины хэрэг гарсан байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр, амиа алдсан Г нь Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга байжээ. Харин түүний аминд хүрсэн М нь Төрийн тусгай удирдлагын газрын дарга аж. 

Энэ талаар ЦЕГ-аас  тодруулахад "Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
66 өдрийн өмнө / 122.201.22.141

Нэг бол арга заль зохиож байгаад гадаад гаргаад явуулчихна. Монголд энэ нь шиг амархан юм байдаггүй бололтой. Хүн алсан хүмүүс улам л сүр хүчийг үзүүлээд байдаг юм биш үү? Элбэгдорж, Батүүл гэх мэтийн юмнуудыг харж байхад

Зочин
68 өдрийн өмнө / 103.111.68.3

мөнгөө төлөөд шоронд орохгүй байхаа,орсон ч дарга нарт таваг хоол зөөж идээд таргалаад гараад ирнэ биздээ