Монгол Консерватив Нам 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос авлаа

: 8 өдрийн өмнө / 2018-08-10 12:19:28

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ ирүүлсэн 14 намыг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргасан. 

Уг шийдвэрийн дагуу, 1. Монгол Ардын Хувьсгалт Нам  2. Хөдөлмөрийн Үндэсний Нам 3. Ардчилсан Нам 4. Дэлхийн Монголчууд Нам 5. Үнэн Ба Зөв Нам 6. Монгол Ардын Нам  7. Монголын Ногоон Нам 8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам 9. Монгол Үндэсний Ардчилсан Нам 10. Зон Олны Нам 11. Монгол Консерватив Нам 12. Ард Түмнээ Хайрлая Нам 13. Бүгд Найрамдах Нам зэрэг 13 нам Хэнтийн 42 тойргийн нөхөн сонгуульд оролцох боломжтой болсон юм. 

Тэгвэл өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Консерватив намд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцох батламжийг СЕХ-ноос гардуулж өглөө. 

Монгол Консерватив нам нь 2012 оны 06 сарын 20-ны өдөр анхдугаар хурлаа хийж үүсгэн байгуулагдсан. Мөн оны 10 сарын 23- ны өдөр Улсын дээд шүүхээс 09 тоот тогтоолоор үйл ажиллагаа явуулах эрхийн батламжаа авсан монголын улс төрийн 22 дахь хүчин юм.





Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Хохирсон иргэн
2 өдрийн өмнө / 202.21.109.138

125.4.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна: 125.4.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх; СЕХ- хуулиа мөрдөж ажлаа хийдэггүй юм уу? Сонгууль гэж жүжиг л байдаг юм бна шөө!!!

хохирсон иргэн
2 өдрийн өмнө / 202.21.109.137

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл ажлаа хийгээч. Өрөө төлөөч. Иргэнийг хохироогоод зогсохгуй хэнийг хохироох гээд хаашаа зүтгээд бгаа хүн бэ?

хохирсон иргэн
2 өдрийн өмнө / 202.21.109.137

Админаа яагаад пост устгаад бна аа.

Хохирсон иргэн
2 өдрийн өмнө / 202.21.109.137

Өрөө төлөхүй алга болоод, зугатаад олдохгүй бсан хүн энд малилзаж байх шив дээ. УИХ ямар хүмүүсийн цугладаг газар болчоо вэ. НШШГ- газрын шийдвэр гүйцэтгэгч ээ! олдохгүй бна гээд л олон жил болооод бсан. Зугтаагүй, байж л бсан юм бна шүү дээ.