Ж.Бат-Эрдэнэ: Архи уугаад муудалцаж зодолдож дээ гэж л таамаглаж байна

: 66 өдрийн өмнө / 2018-08-10 12:58:51

Зам тээвэр хөгжлийн яамны дарга нар архи ууж байгаад маргалдаж, нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, өчигдөр орой 22.00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд  Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Г-ийн аминд тус яамны Төрийн тусгай удирдлагын газрын дарга М гэгч хүрчээ.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр "Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарсан талаарх дуудлага өчигдөр оройн 21.45 минутад ирсэн. Хэргийг шалгаж байгаа. Хохирогчийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн тайлбар сэтгүүлчдэд өглөө

Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "Өчигдөр орой 22.00 цагийн орчимд ажлаас дуудлага ирж, энэ золгүй явдлын талаар мэдсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байв.

 Миний удирдлагад ажилладаг хүмүүс ажлын байрандаа архидан согтуурч, дэргэд нь би байсан гэх таамаглал огт утгагүй. Хэрэг гарсан өдөр буюу өчигдөр би газрын дарга нартаа тодорхой үүрэг даалгаврууд өгсөн. Түүний дараа ажлаа ярилцаад үргэлжлүүлээд архи уугаад муудалцаж зодолдож дээ гэж л таамаглаж байна. Хуулийнхны дүгнэлтийг хүлээж байна" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурджээ.

Тус харамсалтай хэргийн тухай мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
63 өдрийн өмнө / 43.242.243.112

Танил талаа харж ажил алба явуулдаг. Ямарч хариуцлагаггүй, мэдлэг чадваргүй , арын хаалгаар дээд сургууль ухаантай юмнууд төгссөн удам судар нь бузартсан юмнууд л ийм үйлдэл гаргана

Зочи
63 өдрийн өмнө / 43.242.243.112

ЧИ ӨӨРӨӨ АЛУУЛАХ ШАЛТГААН БОЛООД АЛААНЫ АЛИМЫГ НЬ ШИДЭЖ ӨГЧӨӨД ӨӨРӨӨ БУЛТСАН Л ЮМ БАЙНАШДЭЭ

Зочин
66 өдрийн өмнө / 202.179.27.83

ЕРӨНХИЙ САЙД ХУРАНДАА У.ХҮРЭЛСҮХ ТАНД Биднийг цэрэг армид алба хааж байх үед жагсаалын хоёр цэрэг зодолдоход цэргийн сахилгын ноцтой зөрчил боллоо гэж Хорооны захирагчийг албан тушаал бууруулж, салаа ротын захирагчийг нь цэргийн цолыг бууруулж арга хэмжээ авдаг байсан. Тэр үед офицер дарга нар эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг байсан юун одооны энэ сайдууд вэ хариуцлага, болон хуулийг чанд хэрэгжүүлнэ гэж Та хэлсэн. хууль хууль бас дахин хууль гэсэн байхаа вэ

66 өдрийн өмнө / 103.111.68.3

сахал Батэрдэнэ архийг бол ууна л гэн шүү

Зочин
66 өдрийн өмнө / 182.160.2.220

Сайд нь газрын дарга нартаа үүрэг даалгаврууд өгөөд дараа нь ажлаа ярилцаад, үргэлжлүүлээд архи ууцгаагаад өөрөө тасарчихсан юм байна гэж ойлгогдохоор бичигджээ.