Суллагдсан Ерөнхий сайд нар хаагуур зусав?

: 93 өдрийн өмнө / 2018-08-17 09:00:54

АТГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд Монгол Улсын Ерөнхий сайд байсан хоёр эрхмийг нэг дор баривчилж нийгэм даяар дуулиан тарьж байв.

25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёр 2018 оны зургаадугаар сарын 8-ныг хүртэл яг хоёр cap хоригдсон.

Энэ хооронд тэдний хууч өвчин сэдэрч, эрүүл мэнд нь базаахгүй болсноор ийн шүүхээс батлан даалтад өгсөн байдаг.

Тиймээс Ерөнхий сайдууд суллагдсаныхаа дараа агаар салхинд гарч биеэ тэнхрүүлсэн шиг энэ зуныг өнгөрөөж байна. Гэхдээ тэд зөвхөн амраад, хэвтээд байсангүй бололтой.

Ерөнхий сайд асан С.Баяр ойрынхоо хүмүүстэй хамт Завхан, Хөвсгөл аймгаар хэд хоног амраад иржээ. Тэрээр голдуухан зусландаа байдаг юм байна. Ингэхдээ зүгээр суулгүй намдаа өрнөж буй элдвийн явдалд хошуу нэмж, хуруу оролцуулсаар байгааг эх сурвалжуудын мэдээллээс харж болно.

Зусландаа зочид хүлээж авч, шаардлагатай бол шөнө оройн цагаар хотын төвөөр ирж “шивнээ” хийчхээд буцдаг сурагтай. Түүнтэй уулзах хүсэлтэй хүмүүсийг олон жил ойр дотно яваа, нутгийнх нь дүү, УИХ-ын шинэхэн гишүүн нэгэн эрхэм холбож өгдөг аж. Харин С.Баяр уулзсан болгондоо “...Манай намын надад атаархдаг хүмүүс энэ ажлыг зохион байгуулж, намайг хэрэгт холбогдуулаад байгаа юм” гэж ярьдаг болсон гэнэ.

Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ч биеэ тордож, тэнхрүүлэх талаар багагүй “ажиллаж” байгаа юм байна. Тэрээр саяхан Архангайн Цэнхэрийн халуун рашаанд хэд хоноод иржээ. Япон эзэнтэй, үнэ хөлс нь чамгүй өндөр дуулддаг тус рашаанд очсоны үр дүн гарах нь дамжиггүй.

Ч.Сайханбилэг бас дан ганц амарч, сувилаад яваагүй бололтой юм. Суллагдсанаасаа ганц хоёрхон хоногийн дараа “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрестой хотын төвд уулзаж байгаад хүмүүстэй таарсан байна.

Хоёр сарын турш хоригдож, нийгмийн дуулиан болоод байсан Ерөнхий сайдууд зуны саруудыг иймэрхүү байдалтай өнгөрөөж байгаа мэдээлэл байна. Гэхдээ тэдний холбогдсон хэрэг цагаадлаа гэж дуулдаагүй. Хууль хяналтын байгууллага шалгаж нягталж байгаа биз ээ.

Сануулахад, АТГ-аас Ерөнхий сайдуудыг шалгаж байгаа хэргийн тухайд албан ёсоор /2018.4.11./ “ ...Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байна. С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн мэдээлж байсан юм.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
91 өдрийн өмнө / 202.9.40.108

С.Баяр, Сайханбилэг нар ард түмнээс хулгайлсан мөнгөөрөө тансаглаж, ард түмнийг сайхан мэхэлснээ бахархан ярьж, инээн баясаж, цаашид яаж луйвар хийхээ төлөвлөж суугаа. Харин ард түмэн тэднийг хараахаас өөр юу хийж чадах билээ. Авилгалд дарлуулсан улс орон ингэж л доройтож, хууль шүүх нь хүртэл луйварчдын өмнө өвдөг сөхөрдөг юм байна.

Fuck
91 өдрийн өмнө / 64.119.25.153

Uund ITGEJ yaj amidrah horvoo ve

Сингх Рату
91 өдрийн өмнө / 66.181.160.99

Зөв ажиллаж байан Алтанхуягийн ЗГ-г татан унагаж өөрөө ЕС болсон Сайханбилэг ч бас шуналын тулам юм л даа Эд нарт улс орны эрх ашиг гэж байхгүй ,өөрөөл өндөр сэнтийд залрах, идэх хоёроос өөр юм алга байына даа, Юм нэгээр дуусдаггүй, эд нар нэг цагт бүгд ЦААЗЫН тавцанд зогсох бий дээ???

Саъяасүрэн
91 өдрийн өмнө / 66.181.160.99

Улс орны эзэн нь байж эх орныхоо баялгийг гадныхантай нийлж идэж байдаг ийм хүйтэн зүрхтэй хүмүүс бас байдагаа??? Гэрийн эзэн гэрээсээ юм хулгайлдаггүй биздээ???Эд нарч гэрээсээ,эх орноосоо хулгай хийж байгаа юм чинь юуч хийж мэдэх хүйтэн санаатангууд юм байна. Ийм хүмүүүс л монголыг хөнөөж байгаа юм шүү дээ

Ихрр
91 өдрийн өмнө / 66.181.187.127

САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ, ЭНХСАЙХАН, БЯМБАСАЙХАН, ГАНБОЛД НАР ДУБАЙН ГЭРЭЭ ГЭГЧИЙГ ХАХУУЛИАР БАЙГУУЛСАНЫ ШУУД ҮР ДҮН НЬ 20 ТЭРБУМ АМ. ДОЛЛ. БОЛЖЭЭ?????? АЙМШИГТАЙ ИХ ИДЖЭЭ. ЭНЭ БОЛ УЛААНБААТАРЫН IV ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ШИГ ХҮЧИН ЧАДАЛТАЙ 20 СТАНЦ БАРИХ МӨНГӨ ЮМ.?!!??????!

Зочин
92 өдрийн өмнө / 27.123.214.106

Myndag sain haraaj zvheh yumaa. Edniig buruutai gej shvvh notloogvi l baigaa sh dee!!! Asuudliig huuliar bus hob jib,haraal zvheleer shiidej bolobgvi sh dee! Ta bidnii ataa jutuu,horsol buhimdal deer duruulj zoriud huurugduud baigaag uhaardag ch boloosoidoo,huurhiis mini !!!

Зочин
92 өдрийн өмнө / 103.26.194.3

луйвар хийсэн гэдгийг коммэнтээр ѳмѳѳрч батлаад бн үнэхээр малнууд юмаа

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХ
92 өдрийн өмнө / 66.181.187.127

БАЯР, БАЯРЦОГТ, САЙХАНБИЛЭГ НАРЫН ЛУЙВАРЧИН НОВШНУУДЫН ХЭРЭГ ЗАМХРААД АЛГА БОЛНО ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД УРЬДЧИЛАН ХЭЛЖ БАЙСАН. ТӨРД ЭЛБЭГДОРЖ, М. ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ ХЯТАДЫН ШЭЭСНУУДИЙН БҮЛЭГЛЭЛ БАЙГАА ЦАГТ ЯМАРЧ ШУДАРГА ЗҮЙЛ ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ОЙЛГОЖ ЭХЭЛЖ БАЙГАА БАЙХ. БҮГДИЙН ТӨРӨӨС БУУЛГАЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ ЗОРИГЛОН ТЭМЦЭЖ ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧДИЙГ ТӨРД ГАРГАЖ БАЙЖ ШУДАРГА ЁС ТОГТОНО?????????

erka
92 өдрийн өмнө / 139.5.216.156

manaid ajiliin hariutslag gedeg um uneheer alga buruu um hiisen darga zugeer ongordog haain engiin irgen bol shuud shoron enenii har gai ene 2 eronhii said shuu de yadag um bi bolj baibal busadna hamaagui gedeg zarchim iim baidald oruulj bna erno odoo ued ooroosoo ichdeg aidag hun baihgui bnaa darga bolhiin hulgai hiihiin dontoi zaluuchuud ih bolj darga bolood hulgai hiij bayjih obchin ih bna SAIHANBILEG erdoo ner hund bayjih obchind ih tussni gai mongolchuudaa orond oruulnuu yanuu hamaagui har gai ooriigoo iim baidald oruulj bna SAIHANBILEG bid 2 medleg yg adilhan shuu humuusee eh ornoo bod ooroosoo ichij sur medlegui malnuudaa

Shar tohoi
92 өдрийн өмнө / 185.75.139.248

Eh ornoosoo uravsan novsh nuudiig hurdan tsaatsalaajee .Mongoliig syiryylsen adgiin novsh nuudiig 3 yed ni tord byy oirtuul nutag zaaj amidruul 3 yer ni shiiteg .Putin 3 yeer ni shiitegdeg uym bilee .Hyatad bol ydiid byged tolgoigyi bolson baigaa .Tyr sulagdanguutaa Ouytolgoin gyitsetgeh zahiral gadaadiin irgentei nuutsaar uulzaad avsan baigaag ni harval todorhoi bna bas uygaa huvildaj baigaa bol urvagchidad yaliig hurdan og .

Зочин
92 өдрийн өмнө / 66.181.161.77

та 2 минь санаа зоволтгүй ээ. Монголд эрх мэдэлтэн, мөнгөтэй хүн, луйварчин, хулгайч нар жаргадаг юм.

Zochin
92 өдрийн өмнө / 31.0.127.224

Ur hyyhed hamaatan sadangiin byh horongo huraa.hyyhdiin suvilal nee. Baga jyjygle ATG.

Зочин
92 өдрийн өмнө / 202.9.44.83

bayr pizdaa namaa bodood shorondoo suu

Зочин
92 өдрийн өмнө / 103.57.93.23

MONGOOR AZ JARGALIIG HUDALDAJ AVCH CHADAHGUI CH ZUV ZUILD ZARTSUULAH BOLOMJTOI GEHDEE HAR TAMHI HEREGLEDEG HUN ZORILGOGUI HUN BAIDAG GEJ HELEEGUI SHUU ZORILGOGUI HUN YU CH HEREGLEDEGGUI

зочин
92 өдрийн өмнө / 150.129.141.96

Оюу толгойн гэрээг Монгол улсад ашигтай биш, өөрсдөө ашигтай хийж мөнгийг нь хүртээд гадаадад тансагладаг Ерөнхий сайдуудын үйлдлийг баримтжуулж хариуцлага хүлээлгэх чадвар тогтолцоо хуулийнханд байхгүй. Оюутолгойн гэрээг иргэний эрх зүйн жирийн багш хийж чадах байтал төр засаг хийсэн гэх гэрээ нь 20000 хувьсагчтай гэх бантан өөрсдөө ч ойлгохгүй төрийн тэргүүнүүд шүү дээ.

Зочин
92 өдрийн өмнө / 66.249.82.190

Manan 2020 onoos arilbaa.

zaluu
92 өдрийн өмнө / 188.95.123.149

yuch hiiz chadahgui baiz heniig duiraaaz iim togloom mongoliin huuli hiideg bna ecestni 00000 shuudee iimerhii zuzigeen bolih heregtei

zochin
93 өдрийн өмнө / 150.129.140.243

gemt.hereg.hiichiheed.heev.neg.yu.ch.boloogui.yam.shig.yavaad.baihiin.huuli.gej.bna.uu.2020.0nd.MAH.AH.g.bitgi.songooroi.zailuulj.uz.

zochin
93 өдрийн өмнө / 150.129.140.243

bitgi.hudlaa.umuur.edniig.shudarga.ajilla.gesen.bolohoos.hulgai.hiij.eh.ornoo.hudald.gej.ES.bolgooguie

Зүчи
93 өдрийн өмнө / 66.249.82.190

Бид ч хүнээ алдаад байх шиг л санагдахиймдаа.өөрсдөө е.с хий гэж хийлгэчихээд дараа нь бүүр хичнээн жилийн хойно хариуцлага ярьж шорон оронгоор явуулжийхч гэждээ.мэдэхгүй юмдаа.тухай бүрт нь буруу зөвийг нь дэнслээд хариуцлагаа тооцохгүй яасийн болоо.