Цэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө

: 91 өдрийн өмнө / 2018-08-17 14:57:49

Энэ оны төсөвт, 39 байршилд сургууль цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна.

Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг чөлөөлж байна. Тухайн хэсэгт 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөл баригдах юм. 

Эдгээр цэцэрлэг сургууль нь 2019 оны есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй.

Энэ онд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба тав нь ашиглалтад орсон, тав нь хичээлийн шинэ жилээс өмнө, үлдсэн нь энэ ондоо багтан ашиглалтад орно гэж албаныхан хэллээ.

Цэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө Image may contain: sky and outdoor

Цэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө Image may contain: one or more people, people standing and outdoorЦэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө Image may contain: cloud, sky and outdoorЦэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө Image may contain: sky and outdoor

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих