МАХН-ын дарга Н.Энхбаяр, экс хотын мээр Э.Бат-Үүл нар Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөнө

: 33 өдрийн өмнө / 2018-08-20 14:22:46

Хэнтий аймгийн 42-р тойрогт явагдах нөхөн сонгуульд улс төрийн намууд хэдийнээ бэлдэж эхэлсэн. Энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Улсын дээд Шүүхэд бүртгэлтэй 14 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн ч 13 намыг бүртгэж улмаар намуудад батламжийг нь гардуулж өгсөн. Батламжаа гардаж авсан намууд наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-нийг дуустал хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд бие даан нэрээ дэвшүүлэгчид наймдугаар сарын 31-ний өдрөөс ирэх сарын 6-ны өдрийг дуустал 7 хоногийн хугацаанд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах үйл ажиллагаа явагдана.

Нөхөн сонгууль ойртож байгаа энэ үед сонгуульд горилогчдын нэр эхнээсээ тодорч буй. Сүүлийн мэдээллээр, АН-аас нөхөн сонгуульд нэр дэвшигч тодорхой болжээ. Тодруулбал, хотын дарга асан Э.Бат-Үүл УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байгаа гэдгийг ойрын эх сурвалж хэллээ.  Хэнтийд өвдөг шороодсон Ардчилсан намын экс Засаг дарга Ж.Оюунбаатарыг дахин сойх болов уу гэсэн таамаг яригдаж байсан боловч АН Э.Бат-Үүлийг намдаа суудал авчирна гэж үзсэн бололтой.

Түүнчлэн Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярынхаа нэрийг дэвшүүлэхээр болсон байна.

Энэ талаар МАХН-ын дэд дарга С.Ганбаатар "Хэнтийн нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүлнэ гэж би бодож байгаа. Дэвших байх. Гэхдээ намын эрх бүхий байгууллагаас хэн нэр дэвшихийг шийддэг. Монгол төрийн толгойд бугшсан луйварчдыг зоригтой хүчтэй хүн орж байж байранд нь тавина" хэмээн хэвлэлд байр сууриа илэрхийлжээ.

Х.Онон
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
31 өдрийн өмнө / 203.91.118.180

батүүл болио, тэр баатар маатараа буцааж өгвөл таарна

Зочин
31 өдрийн өмнө / 202.21.106.170

Энхбаяр 1991 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хуулийг анхнаас нь нугасалсаар хэрэгжүүлээгүй өчнөө жил явуулсан. Одоо өөр үндсэн хууль яриад явж байгаа. Энхбаяр төрийн бүх өндөрлөгт ажилласан хугацаанд Монголд газрын наймаа цэцэглэж, авилгал хээл хахууль гаарч загалмайлсан эцгээр нь тодорсон гэгээнтэн шүү дээ. Сүүлийн үед л шударга царайлаад байгаа болохоос төрд байхдаа биднийг жинхэнэ морь, нохой мэт зайдалсан хүн дээ.

бодлын хулгайч
31 өдрийн өмнө / 43.228.129.65

Зөнөг ҮҮЛ цаашаа.

Demjigch
32 өдрийн өмнө / 103.212.116.225

Bat-Uul dargiig demjij bna. Khunii toloo setgeltei, tuushtai, zorigtoi jinkhene udirdagch. Ardchilaliin 4 jild Ub khot ymar bolsniig ergen neg sanaarai!

zochin
32 өдрийн өмнө / 122.201.31.86

Batuul boliosoi ichmeer yum XUUGTEIGEniilej idsene ichidgui nowsh 2020 oni songuuliar MAHAH gaas bur salax xeregtei olon jil xudla yrila odoo xezeech itgej boloxgui xumuus min

Загвар
32 өдрийн өмнө / 66.249.82.190

Үүл тасархай гарна. Мөрийцөх үү.

zoligt
32 өдрийн өмнө / 122.201.21.213

Хэнтийн гурван тэнэг ... гэж Баабар хэлсэн дээ. Одоо гурав дахь тэнэг нь Бат-Үүлийнхээр бол зөнөсөн буриад тэнэг байх юм байна.

ЗОЧИН
32 өдрийн өмнө / 202.131.247.170

БАТ-ҮҮЛ ОДОО БОЛИУЛ ТААРИЙШ ДЭЭ. БУЛГАНЫ ОРОН ДООР МАЛГАЙГАА МАРТАЖ БААТАР БОЛООГҮЙ ЮМ БОЛ... ЮУНЫ Ч БААТАР ЮМ БҮҮ МЭД ККК

зочин
32 өдрийн өмнө / 203.91.112.137

Бат үүл сайхан зураг слайд үзүүлж байгаад л эргүү , шуналтай монголчуудыг онхолдуулөах л байхдаа. Тэнэг Монголчууд амласан хүнийг л дэмжих нь гарцаагүй. Хүүхдийн мөнгө,Өрнөөс гаргах гээд амлаж л байвал ардын дайсныг ч гаргана. Биднийг энэ мунхаг мөртлөө шуналтай занг гадны тавиулууд цаашид бүр сайн ашиглах болно.

":
32 өдрийн өмнө / 202.70.36.182

эд улс төрд хичнээн жил байлаа. авилгал хээл хахууль бусад муу чанараа ханатлаа таниулсан. дахиад л ийм юмнуудтай зууралдахыг хүсвэл дахиад л сонгоод байж дээ. залхдаггүй юм байх даа. эд юу хийх юм бэ

бодлын хулгайч
32 өдрийн өмнө / 43.228.129.65

ямар ч байсан ҮҮЛИЙГ дэмжихгүйэээ.хогийн новш. энхбаярыгаа бол дэмжиж л таараа

zochin
33 өдрийн өмнө / 150.129.140.243

boliod.uguuchee.ta.naraas.bur.zalhaad.bhad.salahgui.geed.zutgeed.baihiin.yamar.yarshigtai.amitad.ve.ih.hurald.suuchihval.shorond.orohgui.geed.l.zutgeed.bgaa.yam.uu

Зочин
33 өдрийн өмнө / 64.119.26.30

Ганбаатар ёстой хуцаж өгөхийн Энхбаяр Ганбаатар Батүүл МАН эд нар бүгд монгол оронд хөгжүүлэхээр их хугацаанд улс төрд байлаа. Ийм бугшсан хуйвөлдагчидаа дахиад сонгоод байвал хэзээ ч хөгжихгүй. Нам нэртэй 28 жил болсон мафи сонгохоо больцгоо.

Иргэн
33 өдрийн өмнө / 202.131.233.190

Эдний хэн нь ч жирийн иргэн байхдаа ард түмэндээ жигтэйхэн хайртай, матрын нулимстангууд, төрд сонгогдмогцоо өөртөө хязгааргүй хайртай шуналтангууд болдог.

100
33 өдрийн өмнө / 202.21.111.42

Батүүлээ тултал дэмжинэ ээ.

иргэн
33 өдрийн өмнө / 202.9.42.1

Н.Энхбаяр ерөнхий сайд,их хурлын дарга,ерөнхийлөгч байхдаа 12 жил зүгээр сууснаа ухаарч одоо 2 жил хүрэхгүй хугацаанд ажил хийнэ ,Бат-Үүп ЗОРИГИЙГ алснаа зөвшөөрч сонгуульд орно гэвүү,монголчууд мундагийг нь гайхаж хэнд нь өгөхөө мэдэхгүй паанигтаж байгаа бололтой.....

Zochin
33 өдрийн өмнө / 103.229.120.186

Enhbayar guia yalalt baiguulnaa batuul Zorigiig alsan gee bizdee Enhbayar guiag demjij bnaaàà

Huga
33 өдрийн өмнө / 71.202.179.200

Songuuliin omno Enkhbayriig shorond hiichih bhoo

He he
33 өдрийн өмнө / 203.91.115.43

Oiljomjtoi seheetnuud ni 100% enhbayart malchid biznesuud 100% enhbayart sanalaa ugnu.salga uvgund uurtei ni adilhan medleg bolovsrolgui ajil hiideggui har mass sanalaa ugnu yaj ch bodson mongol turd enhbayar us agaar met heregtei bn.salga uvgunuur shine jileer uvliin uvgun hiilgehgui yum bol uur hiij chadah yum yu ch bhgui llar shuu dee