Нийтийн тээврийн хэрэгслээр зорчих нь хүний эрүүл мэндэд ач тустай

: 30 өдрийн өмнө / 2018-08-21 10:17:59

Нийтийн тээврийн үйлчилгээ дэлхийн хүн ам, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ингээд та бүхэнд нийтийн тээврээр үйлчлүүлэх нь ямар чухал ач холбогдолтой болох 4 шалтгааныг дурдья.

1.Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд

Нийтийн тээврээр зорчигчдын хувьд нийтийн тээврээр зорчсноор бие махбодод идэвхтэй дасгал хөдөлгөөн болж, таргалалтаас урьдчилан сэргийлдэг нь судалгаагаар нотлогдсон байна. Ингэснээр идэвхтэй амьдрал, эрүүл биеийг цогцлоон амьдрах нь хүн төрөлхтөн бидний хувьд хамгийн том аз жаргал билээ.

2.Тээврийн хэрэгсэл дундаас хамгийн аюулгүй нь автобус

Нийтийн тээврийн хэрэгслээс нөгөөд шилжин суухад хөл хөдөлгөөн их байдаг. Иймд нэн тэргүүнд зорчигчдын аюулгүй байдал чухал юм. Мөн зорчигчид автобусыг сонгон үйлчлүүлснээр хувийн орлогоо хэмнэх боломжтойгоос гадна өөрий аюулгүй байдлаа хангуулж байгаагаараа давуу талтай аж. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд автобусаар үйлчлүүлэхэд ямар нэгэн асуудалтай тулгардаг. Асуудлыг шийдвэрлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нуруу өргөгч, ачилты бүс, бүхий л аюулгүй байдлыг хангасан нийтийн тээврийн хэрэгсэлтэй болох хэрэгтэй.

3.Нийтийн тээвэр нь хүмүүст ажил олгогч

Нийтийн тээврийн хэрэгсэл нь хувь хүний ​​боломжийг өөрөөр ашиглах боломж олгодог. Энэ нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хүмүүст бие даасан байх шаардлагатай бүх зүйлийг зохицуулахад тус болдог аж. Манай улсад жолооч нар ажлынхаа хажуугаар сурдаггүй ч гэсэн сургалтанд хамрагдаж өөрсдийгөө мэдлэг мэдээллээр цэнэглэдэг. Харин гадаад улс орны жолооч нар ажлынхаа хажуугаар сургуульд суралцдаг байна.

4.Нийтийн тээврийн хэрэгсэл нь эв нэгдлийг болгодог

Нийтийн тээврээр хэрэгслээр зорчигчид эв нэгдлийг эрхэмлэдэг. Та өөрийн хувийн унаагаар зорчиж буй бол өөр хэрэг. Харин нийтийн тээврээр зорчиж байхдаа зорчигч та бусадтай эелдэг байж, нийтийн эзэмшилд соёлтой, зөв боловсон харьцаж, амар тайван зорчих эрхтэй билээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ суудал тавин өгч, эерэг харилцааг үүсгэж байгаа нь аз жаргалын нэгээхэн хэсэг юм.



Эх сурвалж: Intelligent Transport

YOU MAY ALSO LIKE

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
28 өдрийн өмнө / 64.119.24.25

ZAAVAL MERGESHSEN JOLOOCH GEED SOLIOROOD