Хятад, Монгол, Оросын чуулга уулзалт болов

: 32 өдрийн өмнө / 2018-08-21 11:37:29

Хятад, Монгол, Орос гурван улсын худалдаа эдийн засгийн ээлжит форум өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хотод боллоо.

Энэ удаагийн чуулга уулзалтад гурван улсын худалдааны салбарын 3000 гаруй төлөөлөгч оролцож 8.3 тэрбум юанийн 11 төслийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Тодруулбал, аялал жуулчлал, өндөр технологи, хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний тоо хэмжээг олшруулах, харилцан солилцоход зориулагдсан хөрөнгө оруулалтын томоохон төслүүд байгаа аж.

Мөн үеэр гурван улсын худалдааны үзэсгэлэн яармагийн албан ёсны нээлтийн ёслолыг хийсэн бөгөөд тус яармаг энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих