Л.Оюун-Эрдэнэ: "М.Энхболд 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлсэн"

: 32 өдрийн өмнө / 2018-08-21 12:40:30

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор бичгээр харамсаж буйгаа илэрхийлсэн бичиг илгээсэн, энэ бол буруу зүйл хийвэл үнэнээ хэлдэг байх нэг соёл тогтохын эхлэл гэж үзэж байна” хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотгосон юм.

Тэрбээр, "Өчигдөр 18:00 цагт УИХ-ын даргаас надад албан бичиг ирүүлсэн. Уг албан бичиг "Миний бие хэн нэгнийг албан тушаалд томилж, авлига авч байгаагүй. Гэхдээ 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсондоо харамсаж байгаа" гэсэн агуулгатай байна. 

Энэ нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд төрийн гурван өндөрлөгийн нэг албан ёсоор харамсаж байгаагаа илэрхийлж, уучлалт гуйсан анхны тохиолдол боллоо.

Мөн Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулган хуралдуулах тухай саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлснээ албан бичигт мэдэгдсэн байна.

Ээлжит бус чуулганы асуудлыг энэ долоо хоногтоо багтаан Хууль зүйн байнгын хороогоор оруулах юм байна гэж би ойлгож байгаа.

Хэсэг парламентын гишүүд зуны хоёр сарын хугацаанд нэг асуудал дээр төвлөрөөд ажиллахад хэрэгсэхгүй болоод хаагдсан байсан хэргийн талаар ийм шийдэлд хүрч чадлаа. Тэгэхээр цаашдаа бүх парламентын гишүүд нам харгалзахгүй нэгдээд ажиллавал ард иргэдийн хүсээд байгаа шударга ёсыг бий болгож чадна хэмээх итгэл үнэмшилтэй ажилласан.

Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичигт гарын үсэг зурсан 26 гишүүн өнөөдөр уулзана. Цаашид хэрхэн ажиллахаа ярилцана.

Харамсаж байгаагаа бичгээр илэрхийлнэ гэдэг бол манай улсад тэр дундаа М.Энхболдоос гаргахад хэцүү шийдвэр гэж би харж байгаа.

Харамсаж байгаагаа илэрхийлсэн бичгийг би тэр хүн харамсаж байгаагийн илэрхийлэл гэж ойлгож байгаа. Тэр хүн өөрөө тэгж ойлгохгүй байгаа бол мэдэгдэл хийх байх.

Ээлжит бус чуулганы хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын 26 гишүүн шаардчихсан байхад зарлахгүй байж байгаад ээлжит чуулган эхэлбэл Үндсэн хуулийн зөрчил болно.

60 тэрбумын хэрэгт холбоотой утсыг ажиллуулсан. Тус утсаар ирсэн 90 гаруй мэдээллийг нэгтгээд Тагнуулын Ерөнхий Газарт шилжүүлж байгаа.

Зөвхөн 60 тэрбумын хэргээс гадна Монгол Улсын эрх ашигт ноцтой асуудал болоод буй хэргүүдийг шалгах хэрэгтэй. Тухайлбал, Стандарт банкны хэрэг байна. Эдгээр хэрэг дээр ард түмэн, УИХ-ын гишүүд, хэвлэл мэдээллийнхэн хамтраад ажиллах хэрэгтэй байна" гэв.

УИХ-ын даргаас ирүүлсэн албан бичиг:



Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
shouchin
31 өдрийн өмнө / 43.242.243.216

xucheer xereg xuleelgej ulc top xiij bainaa ene hahaha xaxaxa

иргэн
31 өдрийн өмнө / 202.179.31.81

Зохиомол хэрэгт нэр холбогдуулаад байна л гэсэн байна.Түүнээс уучлал муучлал гуйсан зүйл байхгүй л байна. Ер нь би өөрийгөө мэдэж байна. Би ийм ярилцлагад оролцоогүй гэж хэлсэн шүү.

Wow
32 өдрийн өмнө / 202.9.42.12

ЗАХ ЗЭЭЛИЙГ YЛ YЗЭГДЭХ ГАР ЗОХИЦУУЛДАГ ГЭЖ БААХАН МЭДЭМХИЙРЧ 28 ЖИЛИЙГ АРДАА YДЛЭЭ. ОДОО АЛБАН ТУШААЛД ЭРХ МЭДЭЛТНYYД " ЕЕРИЙН ХYН"-ЭЭ ШУРГУУЛДАГГУЙ ГЭЖ ХАРСААР БАЙТАЛ МЭДЭГДДЭГ ЮМЫГ ХААЦААЛАЙД Ч ЯАЛАА ... СОНИН ЮМ АА.. ЯАХЛААРАА МОНГОЛ ХYН МОНГОЛЫНХОО ТЕРД НЭГ НАМ НЬ ГАРАХААР ХЭДЭН МЯНГААРАА СОЛИГДОЖ БАЙДАГ ЮМ !!!!! ЯДАЖ УЛС ТЕРИЙН ХЭМЭЭХ ХЭДХЭН АЛБАН ТУШААЛТАН СОЛИГДОХЫГ БОЛ ОЙЛГОНОО... ГЭТЭЛ ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААС ЭХЛЭЭД ТЕРИЙН ЕМЧИТ КОМПАНИИ ЦЭВЭРЛЭГЧ НЭГ МУУ ЯДАРСАН АМЬТАН ХYРТЭЛ СОЛИГДОХЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ? ЛАВ Л ТОМ ТУШААЛД ОЧИГСОД ЯГ YНЭН ТАЙЛБАРЛАЖ ХАРАГДААЧ!!!! ТЕРИЙН ТАТВАР БУСАД ЗАХИРАН ЗАРЦУУЛДАГ БYХ АСАР ИХ МЕНГЕНИЙ дор ХАЯЖ 20-30 % НЬ ЭЗЭНГУЙ АЛГА БОЛЖ БАЙДАГЫГ ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХАВ????!!! ТЕРД НАСААРАА АЖИЛЛАСАН ХУМУУС ХЭДЭН ТЭРБУМ ОРЛОГОТОЙ ТАНСАГЛАЖ БАЙДГИЙГ БАС ЮУ ГЭЖ ТАЙЛБАРЛАХАВ ??!!! ХАМГИЙН ГОЛ НЬ ЭНЭ БУСАРМАГ БУРУУГАА ХААНААС НЬ ЗАСЧ ЭХЛЭХ ЕСТОЙ ВЭ???? .... ДААНЧ ХАРАМСАЛТАЙ... ХЕГИЙН БЕГЕЕД ХОГИЙН АМЬДРАХАА БОЛЬЕ ОО!!! АРД ТYМЭН ГЭЖ ХЭН БЭ? ТЭДНИЙ МЭДЭЛД ЗАСГИЙН ЭРХ ХЭЗЭЭ ЖИНХЭНЭЭРЭЭ ОЧИХ ВЭ??? ГОМДМООР ЮМ. НЭГ Ч АСУУДЛЫГ ЦАГТ НЬ ШИЙДЭХГУЙ ТЭГЭЭД Л ТУРШ ЯРИАСТАЙ, ЗОДОЛДООНТОЙ, БИЕ БИЕНЭЭ АЛНА...... ТЕРИЙН 3 ЕНДЕРЛЕГ ХЭМЭЭГЧИД БОЛОН УИХ УЛС ОРНОО ХУРДАН ЦЭГЦЭЛ!! YYРЭГ БИЕЛYYЛЭХГУЙ БОЛ ОГЦРУУЛНА ШYY- БУГДИЙГ ЧИНЬ

mango
32 өдрийн өмнө / 66.181.178.10

demjij bn tanig

содоо
32 өдрийн өмнө / 66.181.178.10

тийм шүү хэргээ хүлээсэн байх чинь цаад газрууд нь одоо болтол өмөөрсөөр л байх юмдаа

zochin
32 өдрийн өмнө / 192.162.242.169

ingej zorigtoi dugarsn hun bhgu shuu.Udahgu Enhbold bhgu bolood ajlaa ognooo.Amjilt Oyunerdenee

enhjin
32 өдрийн өмнө / 192.230.35.70

Ard tumen bid bugd tanii ard bgaaa shuu amjilt. Tsaashdaa ihiig hiij buteegeerei

irgen
32 өдрийн өмнө / 198.52.38.3

УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл болж байгаа хүн, хувь хүний засаглал биш хуулийн засаглал шударга байж ард түмний мөнгийг хувь хүн буюу төрд байгаа хэдэн хүн идэж өргөн уудам газар нутагтай, цөөн хүнтэй, баялаг орны хүмүүс ядуу амьдраж байгаа энэ цаг үед зоригтой дугарч ялзарсан энэ нийгмийг өөрчилөх хэрэгтэй. Зөв дугарч тэмцэж байгаа нэгнээ сайтарч дэмжиж. буруу хатуу, зөвд зөөлөн монгол ухаанаар хандах хэрэгтэй.

хэхэ
32 өдрийн өмнө / 66.181.178.10

Зөв шүү юмны араас тууштай үнэн зөв тэмцэх ёстой шүү мундаг байна залуу хүмүүс өчнөөн ихийг хийнэ

nomio
32 өдрийн өмнө / 66.181.178.10

ashgvi de uuchlalt guih biti hel uwdug suhruh heregte ymrtai herg ahin shalgagdahr bolsnd ni amjilt hvsie

zochin
32 өдрийн өмнө / 122.201.31.86

2020 ond gazrin xorsnoos archix xeregtei MAHAH gaas salax xeregtei

ZOCHIN
32 өдрийн өмнө / 150.129.140.243

MONGOLYN.ARD.TUMNEES.ALBAN.YOSOOR.AMAARAA.UUCHLAL.GUIGAAD.OGTSOR

ZOCHIN
32 өдрийн өмнө / 150.129.140.243

OGT.UUCHLAL.GUIGAAGUI.L.YAM.BNA.YAMAR.CH.GEMSHSEN.SHINJ.ALGA.SHAL.HUDAL.BNAUUCHLAL.ALBAN.YOSOOR.AMAARAA.HELJ.GUI..NUGLIIN.NUDIIG/GURILAAR.HUURNA.GEDEG.L.BOLJEE