Бүх зүйл харагдаж байгаа шигээ амархан байдаггүй

: 87 өдрийн өмнө / 2018-08-21 15:00:40

Өөрөө хийж үзээгүй, хийж чадахгүй зүйлээ л хүмүүс их муулж, шүүмжлэх юм даа. 
Намайг бага байхад манай аймагт тог байнга тасарна. Хүмүүс "Энэ муу дулааныхан ажлаа мэдэхгүй доголдол гаргалаа" гээд л муулж гарна.

Нэг удаа аав маань тэдэнд туслах ажлын санал аваад явсан юм. Аав шөнө ирж хоноогүй. Өглөө нь нүд нь мах шиг ув улаан болчихсон ирж билээ. Шөнөжин нүүрсний халуун галын дэргэд гагнуур хийж цурам хийлгүй хоножээ.  Биднийг гэрэл цахилгаантай байлгахын тулд өчнөөн олон хүн яг л аав шиг шөнөжин ажилладаг. Нүд нь улайдаг, гар нь цэврүүтдэг.

Энэ хорвоо дээр амархан ажил гэж байдаггүй. Харахад амархан мэт санагдах ч чи өөрөө гардаад хийвэл ямар хэцүүг нь мэдэрнэ. Зураг дараад л явж байдаг зурагчинг гоё гэж боддог уу? Тэгвэл андуурчээ. Харахад жижиг ч камерыг удаан барихад маш хүнд, гар, мөр цаашлаад хүзүү чилнэ. Сайн зураг авахын тулд мөлхөж, хэвтэж, унаж мэдэх ирмэг рүү ч авирна. Шүүгчийн цалин өндөр, хахууль авдаг бла бла бла.... гэж муулна.

Гэтэл ямар ч шийдвэр гаргасан аль нэг тал нь гомдолтой л үлддэг хэцүү ажил. Олон улсын хэмжээнд хийсэн судалгаагаар ихэнх шүүгчийн нас барсан шалтгаан нь ходоодны хорт хавдар. Сэтгэл санааны байнгын дарамтаас энэ өвчин шалтгаалдаг. Хэлний хүн гэхээр л үгс нь үй зайгүй урсаж байдаг юм биш. Эхлээд бодно, бичих зүйлийнхээ талаар сайн мэдэхийн тулд уншина, хайна. "Одоо бич дээ" гэхээр л шууд лап хийтэл суугаад нөүтбүүкээ нүдээд гаргаад ирнэ гэж байхгүй шүү дээ..

Тиймээс шүүмжлэхээс урьдаар ойлгож суръя
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
jargal
85 өдрийн өмнө / 202.131.247.23

yuutai unen bee.

Зочин
86 өдрийн өмнө / 64.119.24.25

NARIIN

Зочин
86 өдрийн өмнө / 202.9.40.84

Яг үнэн. Хархад амархан байх тусмаа хэцүү байдаг гэлцдэг юм билээ.

sanal
86 өдрийн өмнө / 203.91.118.254

yag unen ikh taalagdlaa.

Зочин
86 өдрийн өмнө / 203.217.139.225

үнэн үнэн. яг үнэн.