Өглөөний цай уухын ач тус

: 31 өдрийн өмнө / 2018-08-22 09:36:21

Өглөөний цай өдрийн хамгийн чухал хүнс. Тэр ч утгаараа өглөөний хоолыг өөртөө гэдэг биз. Өглөөний хоол, цайг заавал хэрэглэх нь мэдээж эрүүл мэндэд сайн. Ингэхдээ тухайн өдөр өөрт хэрэгтэй эрч хүч, шим тэжээлийг авахуйц хоол хүнс сонгож байх хэрэгтэй. Хэрэв та өглөөний цайгаа “алгасдаг” бол яагаад өдөр бүр дадал болгох ёстойг танилцуулсан зургаан шалтгааныг хүргэж байна.

1.Таргалалт, чихрийн шижингээс сэргийлнэ
Өглөөний цай тогтмол уудаг хүмүүс эрүүл мэндийн асуудал багатай байдаг гэнэ. Учир нь өглөөний цай инсулиний хэмжээг багасгаж, чихрийн шижинтэй болох магадлалыг бууруулдаг байна. Түүнчлэн таргалалтаас сэргийлэх чухал алхам нь өглөөний цай юм.

2.Энергийн түвшинг нэмэгдүүлнэ
арим хүмүүс өглөөд хоол идэх сонирхол төрөхгүй байна гэдэг. Гэвч хоосон ходоод хэзээ ч эзэндээ эрч хүч бэлэглэдэггүйг санах хэрэгтэй. Өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүс хичээлдээ сайн байдгийг ч судалгаагаар баталжээ.

3.Бодисын солилцоог идэвхжүүлнэ
Бас нэгэн чухал ач тус нь бодисын солилцоог нэмэгдүүлдэг аж. Таргалалтад ихээр өртсөн хүмүүсийн дийлэнх өглөө цай уудаггүй болохыг судалгаагаар тогтоосон байна.

4.Тархины үйл ажиллагааг сайжруулна
Өглөөний цайны хамгийн чухал гэж хэлж болохуйц нэг ашиг тус нь энэ. Өглөөд хэрэгтэй шим тэжээлээ авч чадсан хүний тархи сийрэг, илүү эрч хүчтэй байдаг гэнэ.

5.Жин хаяхад тусална
Монголчуудын дунд таргалалт гурван жилийн өмнө 30 гаруй хувьтай байсан бол одоо 50 хувьд дөхсөнийг мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл жин хаяхаар шийдсэн бол таны авах арга хэмжээний нэгдүгээрт өглөөний цай уух орно. Жин хасахаар шийдсэн хүмүүсийн хоолны дэглэмд өглөөний цай заавал багтсан байдаг гэнэ шүү.

6.Эрүүл хооллолтын үндэс болдог
Зарим хүмүүс өдрийн хоол идээд удаагүй байхад өлсөх мэдрэмж төрлөө гэдэг. Тэгвэл энэ нь буруу хооллолтын нэг илрэл аж. Өглөөний цай уугаагүй атлаа өдрийн хоол идвэл та илүү их өлснө. Төгсгөлд нь хэлэхэд өглөөний цай бол таны өдрийн эрч хүчийг агуулдаг чухал зүйл. Тиймээс өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Ингэхдээ эрүүл, зөв хүнсийг сонгох нь чухал шүү.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих