И.Баттөгс: Намууд дахин сонгуульд оролцох хүсэлтээ өгөх хуулийн хугацаа дуусгавар болсон

: 356 өдрийн өмнө / 2018-08-30 16:46:55

Баянзүрх дүүрэгт болох дахин сонгуулийн талаар Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны дарга И.Баттөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явуулах болсон талаар товчхон тодруулга өгөхгүй юу? 

Нийслэлийн хүн амын гуравны нэг нь оршин суудаг хоёр томоохон дүүргийн нэг нь Баянзүрх дүүрэг. 2016 оны орон нутгийн сонгуулийн маргаантай холбоотойгоор дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсээд байна. Баянзүрх дүүрэг ИТХ-ын нийтдээ 41 суудалтай байхаас хоёр тойрогт сонгуулийн хууль зөрчигдсөн гэсэн шүүхийн шийдвэр эцэслэн гарсан 10,19-р тойрогт дахин сонгууль явагдана.

-Дахин сонгуульд оролцох нам, нэр дэвшигчдийг хэзээ бүртгэж эхлэх вэ?

-Сонгуулийн тухай хуулийн 153.1 дахь заалтад бий. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцох эсэхээ намууд санал авахаас 60 хоногийн өмнө илэрхийлж бүртгүүлнэ гэсэн хуулийн заалттай. Энэ дагуу 08-р сарын 28-ны өдрийг дуустал дахин сонгуульд оролцох намуудын хүсэлтүүдийг хүлээн авч дууссан. Нэр дэвшигчдийг ирэх 9-р сарын 2-ноос эхлэн тав хоногийн хугацаанд бүртгэх ажил явагдана.

- Хэдэн нам оролцох хүсэлт өгсөн бэ?

Дөрвөн нам дахин сонгуульд оролцохоор хуулийн хугацаанд албан ёсоор хүсэлтээ өглөө. Монгол Ардын Нам, Монголын Консарватив Нам, Бүгд Найрамдах Нам, Монголын Ногоон Нам гэсэн намууд оролцоно. Буцаасан болон авахаас татгалзсан нам байхгүй.

-Ардчилсан нам оролцох хүсэлтээ өгөөгүй юм уу?

Өгөөгүй. 
 
-Тэхээр дахин сонгуульд дөрвөн намаас л нэр дэвшигчид өрсөлдөнө гэсэн үг үү?
 
Тийм.  Сонгуульд оролцохоо илэрхийлэх хуулийн хугацаа дуусгавар болсон.
 
ахин сонгуулийг зохион байгуулах дүүргийн сонгуулийн хороог яаж байгуулсан вэ?
 
Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо 2016 онд байгуулагдсан. Сая Нийслэлийн сонгуулийн хорооны тогтоолоор дарга, нарийн бичиг, хоёр гишүүнийг өөрчилсөн бусад гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Сонгуулийн тухай хуульд сонгуулийн хороонд ажиллах гишүүн аль нэг намын гишүүн бус төрийн албан хаагч, тэр дундаа захиргааны жинхэнэ албан хаагч байна гэж заасны дагуу томилогддог.
 
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих