Бен Аффлек, Женнифер Гарнер нар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулна
:
162 өдрийн өмнө / 2018-09-10 10:19:08

Холливудын алдарт хос жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэнийг “TMZ” цахим хуудаст бичжээ.
Тэд бүх хөрөнгөө тэгшхэн хувааж, гурван хүүхдээ салгаж өсгөхөөр тохиролцсон тухай ойрын эх сурвалжууд нь ярьсан байна. Салах бичиг баримтад жүжигчин Бен Аффлек нөхөн сэргээх эмчилгээний төвөөс гарсныхаа дараа гарын үсгээ зурах гэнэ.
Тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гурав дахь удаагаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Т.Хэрлэн
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдэл бичих ...