Пак Гын Хэ давж заалдахгүй, өмгөөлөгчөөсөө өөр хүнтэй уулзахгүйгээ мэдэгджээ

: 12 өдрийн өмнө / 2018-09-10 14:48:29

Өмнөд Солонгосын 18 дахь Ерөнхийлөгч Пак Гын Хе шоронд 25 жилийн турш хоригдох ял сонссоноосоо хойш зөвхөн өмгөөлөгчидтэйгөө уулзаж, бусад бүх эргэлтээс татгалзаж байгаа талаар "Khan" мэдээлжээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар шоронгийн өрөөнөөс долоон удаа гарч, эмнэлэгт үзүүлсэн байна. Мөн эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь эргэлтээр очиход “Уулзахгүй” хэмээн өрөөнөөсөө гараагүй аж.

Нийт 25 жил шоронд суух, 20 тэрбум воны торгуулийн ял сонссон тэрээр давж заалдахгүйгээ мэдэгдсэн бөгөөд давж заалдах хугацаа нь дуусчээ. Нийт 510 хоног шоронд суугаад буй, эдүгээ 66 настай Пак Гын Хе 25 жил шоронд суувал 91 настайдаа суллагдах аж.
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Zochin
11 өдрийн өмнө / 174.229.8.215

Манай хулгайч улс төрчид бизнесийхэн бол маргааш нь хууч өвчин нь хөдөлөөд нөгөөдөр нь эмнэлэгт хэвтээд дараа өдөр нь шүүх прокурор нь хэрэгсэхгүй болгоод дараа өдөрөөс нь хороо найруулаад буцаад хулгай хувилдаана хийгээд эхэлдэг биздээ. Одоо тэгээд гэм хийсэн улс төрч бизнеснийхэн байна уу

irgen
11 өдрийн өмнө / 66.181.164.171

Ene hund denduu hatuu handlaa daa. Uruvdmuur yum aa

Хөөрхий дөө
11 өдрийн өмнө / 103.9.90.50

Солонгосын ард түмэн энэ хөөрхий эмэгтэйд их л хатуурхаж байна даа! Хэний хүчээр өдий зэрэгт хүрсэнээ мэддэггүй л юм байна. Ерөөс энэ хорвоо харгис хатуу агаад муу нь сайныгаа, худал нь үнэнийгээ дийлдэг арааталаг шинжтэй аж.. Гэхдээ үйлийн үрийн шүүлтүүр гэж юм байна аа байна. Энэ хүн ингээд өөрийн эмгэнэлт хувь тавиланг дуусгахаар шийдэв бололтой..

зочин
11 өдрийн өмнө / 202.9.43.48

манай дарга нар бол аль хэдийн худал өвдөөд Сайд нарын эмнэлэгт хэвтчихсэн, бас эрүүл мэндээр гээд суллагдаад явж байгаа. Энэ хүн тэгсэнгүй

Зочин
12 өдрийн өмнө / 64.119.24.79

Аймшигтай бас өрөвдөлтэй хувь тавилинтай эмэгтэй юм даа.