Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах ажлын хүрээнд зам хаана

: 69 өдрийн өмнө / 2018-09-10 16:30:04

Нийслэл хотод 2018 онд хэрэгжиж буй зам гүүрийн томоохон бүтээн байгуулалттай холбоотой зам хаах болон хөдөлгөөний зохицуулалтын талаарх мэдээллийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Орлогч дарга Б.Индра өглөө.

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд Богд уулын арын зам урд урсгалын замыг 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл, Яармагийн зам урд урсгалын замыг 09 дүгээр сарын 15-наас 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний урд урсгалын замыг 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, Богд уулын арын зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, Яармагийн зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар боллоо.

Мөн шаардлагатай үед “D” рамп гүүрийн дам нуруу угсралтын ажлын хүрээнд 09 дүгээр сарын 08-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд шөнийн цагаар замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохион байгуулахаар ажиллаж байна.





Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих